Нийгмийн

МИАТ Улаанбаатар-Улиастай чиглэлийн өнөөдрийн нислэгээ цуцалжээ

Улаанбаатар-Улиастай чиглэлийн 2023 оны долдугаар сарын 31-ний өдрийн ОМ061 дугаарт аялал Улиастай хотын цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Доной нисэх буудалд буулгүй Улаанбаатар хотод эргэж 13:36 цагт буужээ.

Улиастай хотын Доной нисэх буудлын орчимд үүлний суурь өндрийн зөвшөөрөгдөх хэмжээ агаарын хөлгийн буулт хийхэд шаардлагатай үзэгдэх орчинг хязгаарлаж байсан тул нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын шаардлагын дагуу тус аяллын нислэг Доной нисэх буудалд буух боломжгүй байсан аж.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Доной нисэх буудал орчимд хуримтлагдсан үүлний масс нь ирэх хоёр хоногийн турш үргэлжлэх төлөвтэй байгаа тул ОМ061/062 аяллын нислэгийг цуцалж байгаагаа МИАТ ТӨХК мэдэгджээ.

Улмаар ОМ061 болон ОМ062 аяллын нислэгийн зорчигчдыг Доной чиглэлийн дараагийн нислэгт шилжүүлэх буюу, тийзээ буцаах хүсэлтэй зорчигчийн тийзийг ямар нэгэн татвар хураамжгүй буцаах юм байна.

Энэ талаар МИАТ ТӨХК "Тус аяллын зорчигчид дараагийн нислэг болон тийз буцаах асуудлаар компанийн Мэдээлэл лавлагааны +976 11 333-999 утсанд хандана уу. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас Доной чиглэлийн нислэгийн зорчигчдод хүндрэл учруулсандаа хүлцэл өчье. Нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал нь МИАТ ТӨХК-ийн хувьд нэн тэргүүний зүйл бөгөөд аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу хамтарч ажилласан зорчигч Та бүхэнд гүн талархал илэрхийлж байна" хэмээжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button