НИЙГЭМНийгэм мэдээ

"Авлига хороолол"-ын урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно

"Авлига хороолол" хэмээн нэрлэгддэг Усан парк барихааар авсан газартай холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болох билээ.

Тодруулбал, "Онч шийдэл" ТББ-ын нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Барилга хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын ерөнхий архитектур, Барилгын хөгжлийн төв нарт холбогдох холбогдох хэргийг хэлэлцэх юм. Хэлэлцүүлэг 10.00 цагаас болно.

"Онч шийдэл" ТББ-ын нэхэмжлэлтэй Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд орон сууцны барилга бариулах зөвшөөрөл, актуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийн "актын биелэлт түдгэлзүүлэх" хүсэлтийг хэлэлцэх юм.

Үүнд,

  • Нийслэлийн Засаг даргын 2022.01.11-ны А/17 тоот захирамж
  • Нийслэлийн хот хөгжлийн газрын даргын 2022.03.23-ны “Эм энд Жи констракшн” ХХК-д орон сууцны зориулалттай барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар
  • Барилгын хөгжлийн төвийн 2022.06.30-ны 1076/2022 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлт
  • БХБЯ-ны 2022.07.07-ны 3 блок 24 давхар орон сууцны барилгын ажлын зөвшөөрөл зэргийг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг тусгасан байдаг.

Эл хэлэлцүүлгийг өнгөрсөн сар буюу долоодугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах байсан хэдий ч нэхэмжлэгчийн зүгээс даргалагч шүүгчээс татгалзсанаар хойшилсон байдаг.

Тэгвэл энэ удаагийн урьдчилсан хэлэлцүүлэгт

  • БОАЖЯ-ны гаргасан гуравдагч этгээдээр хэрэгт оролцох
  • Нэхэмжлэгчийн "УБ төмөр зам" ХХН-ийг гуравдагчаар оролцуулах
  • "Акуа гарден” хотхонд захиалга өггсөн нэр бүхий 11 иргэний гуравдагч этгээдээр оролцох хүсэлтүүдийг тус тус шийдвэрлэх юм.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

за энэ ч яахав хэрхэн шийдэгдэх нь тов тодорхой доо

аягүй бол авлига хороололын ажлыг саатуулсан буруутан торгуулах байх даа

Үнэн
Үнэн

Манай улсад чинь авилгaлчид ялдаг болсон улс шүү. Авилгалчдыг хүндэлж, эрхэмлэн дээдлэх хэрэгтэй. М.Энхболд, Н.Энхбаяр, Элбэгдорж, Х.Баттулга гээд авилгaлын мастерүүд олон бий. Тэднийг хүндэлж, хулгайлсан хэргийг нь дарж, хохирсон хүмүүсийг харин шоронд хийвэл таарна. Яахаарaa эрхэм авилгaлчидтай тэмцэлдээд байгаа юм.

Холбоотой мэдээ

Back to top button