ДЭЛХИЙ
Cardi B-ийн шидсэн микрофоны мөнгө сайн үйлсэд зориулагдана

Өнгөрсөн долоо хоногт Рэппер Cardi B өөр луу нь уух юм цацсан үзэгч рүү микрофоноо шидсэн хэрэг гарсан билээ. Уг явдал болохын өмнө тэрбээр тоглолт үзэж буй хүмүүст хандан өөр луу нь ус цацахыг хүссэн байна.
Ийм учраас Cardi B-г "өөрийнх нь хүссэн зүйлийг хийснийх нь төлөө микрофон шидсэн" гэж олон хүн буруушааж байгаа юм.
Тэгвэл түүний шидсэн гэх микрофоныг “eBay” сайт дээр дуудлага худалдаагаар оруулахад 99,900 ам.доллароор зарагдсан байна.
Тус микрофонийг худалдсан Скотт Фиш нэртэй залуу “Хүмүүс надад энэ микрофоныг зар гэж хэлсэн. Би зараад олсон мөнгөө сайн үйлсийн аянд зарцуулах болно. Энэхүү микрофоны борлуулалтаас олсон ашгийн 100 хувийг хоёр буяны байгууллагад хувааж хандивлана” гэжээ.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.