ДЭЛХИЙ

Хавайд гарсан түймрийн улмаас 36 хүн амиа алдлаа

АНУ-ын Хавай мужийн Мауи арал дээрх Лахайна хотодгарсан түймрийн улмаас 36 хүн нас барсан байна. Тус арлаас хол үүссэн хар салхи Лахайна руу хүчтэй салхи үлээж байгаа нь түймрийн нөхцөл байдлыг улам дордуулжээ.

Мауи арлын баруун хэсэгт оршдог тус хот руу орох ихэнх авто замуудыг ашиглах боломжгүй болж, мянга мянган хүмүүс зөвхөн нэг хурдны замаар л нүүн шилжих шаардлагатай байгаа юм. Зарим хүмүүс гал, хорт утаанаас зугтахын тулд шууд далай руу үсрэн сэлж эхэлсэн гэж гэрчүүд мэдээлж байна. 

Лахайнан оршин суугч Мейсон Жарви хотоос дүрвэн гарсны дараа “Reuters” агентлагт хэлэхдээ "Миний харж байсан хамгийн аймшигтай гамшиг.

Лахайна бүхэлдээ нүүрс болтлоо шатаж байна. Дэлхий сүйрч байгаа мэт" гэж хэлжээ. АНУ-ын Агаарын эргүүл болон Мауигийн гал түймрийн алба түймрийн дээгүүр нислэг хийсний үндсэнд 271 барилга, байгууламж шатсан гэж мэдээлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button