Гадаад мэдээДЭЛХИЙ

Европт хэт халалтын улмаас оливын тосны үнэ өслөө

Хэт халалтын улмаас Зүүн Европт оливын тосны үйлдвэрлэл буурсан байна. Улмаар эл тосны үнэ өсөөд байгаа юм.

Европын орнууд оливын тосны дэлхийн нийт хэрэглээний гуравны хоёрыг хангадаг билээ. Ингэхдээ дөрвөн сая га талбайгаас хоёр сая тонн оливын тос үйлдвэрлэдэг юм.

Испани улсад таван жилийн өмнө 1.8 сая тонн оливын тос үйлдвэрлэсэн бол өнгөрсөн жилийн ургац хураалтаар 663 мянган тонн болгож бууруулжээ. Харин Итали болон Португалд үйлдвэрлэл нь буурсан байна.

Харин Грект эсрэгээрээ ургацын хэмжээ өмнөх оныхоос 232 мянган тонноор өсжээ.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар оливын тосны үнэ тогтмол өсөж байгаа бөгөөд нөөцийн хэмжээ хурдацтай буурч байгаа аж.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button