Гадаад мэдээДЭЛХИЙ

Хавай: Түймэрт амиа алдагсдын тоо 53-д хүрлээ

Номхон далайн Дора хар салхины улмаас Хавайн томоохон арал болох Мауи даяар нүүлгэн шилжүүлэх онц байдал үргэлжилж байна. Мягмар гарагийн орой Хонолулугаас баруун өмнө зүгт 740 милийн зайд 130 миль/цагийн хүчтэй салхитай IV зэрэглэлийн хүчтэй хар салхи тус арлыг чиглэсэн юм.

Улмаар тус арал дээр таван том түймэр гарсан юм. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар салхины чиглэл тогтворгүй байгаа хийгээд агаарын чийгшил буурч байгаа гэх мэт асуудлуудаас болж түймрийн замыг тодорхойлоход хүндрэл учирч байгаа гэдгийг дурдсан юм.

Burned-out homes in Lahaina, Hawaii, are seen in this aerial photo on Thursday, Aug. 10, 2023.

Өчигдөр /2023.08.11/-ийн 16.00 цагийн байдлаар түймэрт амиа алдагсдын тоо 36 байсан билээ. Тэгвэл өнөөдөр өглөөний 07.40 цагийн байдлаар амиа алдагсдын тоо 53 болж, нэмэгджээ.

Албаныхан "Гал түймрийг унтраахаар нэмэлт албан хаагчид ирсэн ч Лахайна дахь түймрийг унтрааж чадаагүй байна. Өнөөдөр 17 хүн амиа алдлаа. Цаашид энэ тоо өсөх хандлагатай" гэв.

Түймрийн талаарх үйл явдлын мэдээллийг доор дэлгэрүүлэн оруулж байна

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button