“Рио Тинто” уучлалт гуйлаа

“Daily Mail” сэтгүүлийн эзэмшдэг “This Is Money” нэртэй санхүүгийн талаар мэдээ, мэдээлэл нийтэлдэг сайт “Рио Тинто” компанийн захирал Якоб Стаусхольм хоёр шүгэл үлээгчээс нулимс урсган уучлал гуйсан талаар мэдээлсэн байна.
Тус сайтын олж авсан гэх баримтад Стаусхольм “Рио”-д зөвлөхөөр ажилладаг байсан доктор Маурис Доффи, мөн төслийн менежер байсан Ричард Боули хоёроос уучлал гуйсан гэж бичсэн байжээ.
Стаусхольм өнгөрсөн жил Доффи, Боули хоёрыг “Рио Тинто”-гийн Лондон дахь төв оффист урьж уулзаж, сэтгэл санаа, мөнгө санхүү болон нэр хүндийг нь хохироосондоо нулимс дуслуулан уучлал гуйсан аж.
Доффи, Боули нар 2017-оос 2022 оны хооронд “Рио Тинто”-гийн удирдах зөвлөл, хуулийн ажилтнууд, ТУЗ-ын дарга, гүйцэтгэх захирал, хуулийн хэлтсийн дарга, хүний нөөцийн дарга, ёс зүйн албаны дарга нарт тус компанитай холбоотой ёс зүйн ноцтой асуудлуудын талаар хэлсэн ч, тоогоогүй байна.
“Рио Тинто” тэдгээр асуудлуудыг шийдэхийн оронд тэдний нэр хүндэд халджээ.
Тэдний мэдээлсэн ёс зүйн асуудлуудаас дунд, Доффигийн Оюу Толгойн зэсийн уурхай худал тайлан өгч байсныг “Рио Тинто” тоолгүй орхисон аж. Харин Боули уурхай дээрх саатал болон бусад асуудлуудын талаар санаа зовж буйгаа хэлсэн ч тус компани мөн хайхралгүй өнгөрсөн байна.
Тус нийтлэлээс онцлох өөр нэг зүйл бол “Daily Mail” сайтын олж авсан баримт бичгийг Монгол Улсын албан тушаалтнууд руу энэ жилийн эхэнд явуулсан гэж бичсэн байв.
Эх сурвалж: This Is Money
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Луйварчингууд!!! Монгол Хар Африк биш шүү!!!
Иргэддээ мэдээлэл өгдөг төр засагтай баймаар байна. Танар ард түмнээс нуух юмтай байна гэдэг цаагуураа NO ихтэй байгааг харуулж байна
Элбэгдорж,Сайханбилэг их баяжлаа.
Дүүжлээд талбай дээр өлгөх юмсан
Үндэстэн дамнасан луйварчингууд
Манай сэтгүүлчид мөшгих л сэдэв байна даа
Itgexgui baina shuu
Hurai hurai
риотинто маш олон хувьцаа эзэмшигч нараа хулхидаж бсан .ялангуяа монгол улсыг хуурч өөрсдийн мөнгөө хүүтэй зээлж өрөнд оруулж бсан
Eniig hezee MOn goloos zailuulah be? Denduu shunaliin buzar Idej hanadaggui shunal
Монголын ноёдууд сонсоогүй байхаа өөрсдөө болж л байвал эх орон ард түмэн ч хамаагүй байх л даа