ДЭЛХИЙ

Байден Хятадыг "цагтай тэсрэх бөмбөг"гэж нэрийдэв

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт Хятад улсыг эдийн засгийн хямралаас нь үүдэн "цагтай тэсрэх бөмбөг" гэж нэрлээд, эдийн засгийн өсөлт сул байгаа тул тус улс асуудалд орсон гэж мэдэгдэв.

"Тэдэнд асуудал тулгарсан. Муу хүмүүс асуудалтай тулгарвал муу зүйл хийдэг учраас энэ нь сайны дохио биш" гэж Байден Юта дахь улс төрийн арга хэмжээний үеэр хэлжээ.

Харин Хятад улс энэ мэдэгдлийг "өдөөн хатгалга" гэж нэрлэсэн байна.

Хятадын хэрэглээний салбар дефляцид орж, үйлдвэрийн үнэ 7-р сард буурчээ. Хятад улс дэлхийн бусад орны инфляцтай харьцуулахад хэрэглээний үнэ, цалин зогсонги байдалтай байгаагаас болж эдийн засгийн өсөлт нь удаашрах шинжтэй байна.

Байден пүрэв гарагт “Хятад асуудалд орлоо” хэмээгээд Хятадыг гомдоохыг хүсэхгүй байгаа тул тус улстай оновчтой харилцаа тогтоохыг хүсч байна гэжээ.

Эх сурвалж: Reuters

Б.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ene uvgun garch ureed l xaa saigui dain

Зочин
Зочин

ДАЙНЫ ХЭНЭЭТЭН ЗӨНӨГ ӨВГӨН . УЛС ОРОН НЬ БОЛОХОО БАЙЛАА .УЛААН ГЭРЭЛ АСЛАА ГЭХ.ГЭТЭЛ ЭНД ТЭНД ДАЙНД УРИАЛААД УЛААРААД БҮДРЭЭД ЗӨНӨГРӨӨД ГҮЙГЭЭД БАЙХ ЮМ.

Зочин
Зочин

Энэ мэдрэлийн согогтой өвган өүр зөнсөн байна эний үгийг эсэх тоох хэрэгтэй

Зочин
Зочин
Reply to  Зочин

Танай хужааг үнэн л хэлж

Ганбат
Ганбат

Хятад Америкийн өрсөлдөгч болсоор байна.

Холбоотой мэдээ

Back to top button