Гадаад мэдээДЭЛХИЙ

И.Маск, М.Зукерберг нар Италид тулалдана

Технологийн салбарын акулууд болох Илон Маск болон Марк Зукерберг нар тулалдахаар болсон дэлхий дахины анхаарлыг татаж буй. Илон анх Марктай тулалдах хүсэлтэй байгаагаа илэрхийлснээс хойш одоог хүртэл хаана, хэзээ тулалдахаа шийдээгүй байгаа билээ.

Тэгвэл BBC агентлагийн мэдээлснээр тэд Италид эртний Ромын сэдэвтэй тулаан хийхээр болжээ.

Италийн Соёлын сайд Женнаро Сангиулиано баасан гарагт мэдэгдэхдээ энэхүү тэмцээнийг И.Масктай хамтран буяны арга хэмжээ маягаар зохион байгуулна гэжээ. Тулаан бодитоор болвол олсон мөнгийг нь хүүхдийн эмнэлгүүдэд хандивлах юм байна.

Энэ талаар И.Маск Икс платформдоо “Бид байршлаа тохирсон. Бүх зүйл эртний Ромын сэдэвтэй, орчин үеийн гэх юу ч байхгүй" хэмээн мэдээлэв. Тулааныг зохион байгуулснаар Италийн хоёр хүүхдийн эмнэлэгт их хэмжээний мөнгө хандивлах төлөвтэй байгаа ажээ.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button