Түймрийн улмаас нас барагсдын тоо 93 болж нэмэгдлээ

Ням гарагийн байдлаар /2023.08.13/ Хавай мужийн Мауи аралд гарсан түймрийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 93 хүрчээ.
Аврах албаны ажилчид болон ойр дотнын хүмүүс нь сураггүй болсон иргэд түймэр гарсан хэсэгт цагтай уралдан эрэл хайгуулын ажлаа үргэлжлүүлж байна.
Хавай мужийн дарга Жош Грин мягмар гарагт /2023.08.08/ эхэлсэн түймэр Мауи арлын баруун хойд эргийг сүйтгэн, алдарт Лахайна хотыг дайны бүстэй адил болгосон хэмээжээ. Грин “MSNBC” агентлагт ярилцлага өгөхдөө “Нас барсан хүмүүсийн тоо 93-т хүрсэн. Дайны бүс шиг л байна. Гэхдээ бидэнд ирүүлж буй тусламж үнэхээр гайхалтай” гэж хэлсэн юм.
Мөн тэрбээр эрт анхааруулгын систем болон түймрийн эсрэг авсан яаралтай арга хэмжээг шалгаж үзэхээ амлажээ. Учир нь гэвэл гамшгаас зугтаж чадсан зарим гэрчүүд түймрийн анхааруулга хангалттай өгөөгүй учир хэдхэн минутын дотор галд хүрээлэгдсэн гэж хэлсэн байна. Анхааруулгын систем хангалттай хүртээмжтэй байгаагүй учир зарим хүн галаас зугтахын тулд далай руу шүүд үсрэн сэлж эхэлсэн аж.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.