НИЙГЭМНийгэм мэдээ

Архангай, Булган, Өвөрхангай аймагт тог тасарчээ

Өчигдөр /2023.08.14/ шөнө аадар бороо орсны улмаас орон нутгийн зарим аймагт тог тасарчээ.

Тодруулбал, борооны улмаас Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг хүртэлх 110кВт-ын таван тулгуур шон өчигдөр шөнө унасан байна. Үүний улмаас Архангай, Өвөрхангай, Булган зэрэг аймаг тоггүй байгаа ажээ.

Одоогоор уг асуудлыг шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар усархаг бороо орж, хүчтэй салхинаас болсон гэх таамаглалыг гаргасан байна.

Гэнэтийн нөхцөл байдлаас үүдэж цахилгаан хязгаарласан болохыг албаныхан мэдээлж байгаа бөгөөд гэмтлийг яаралтай засварлахаар баг ажиллаж байгаа ажээ.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button