НИЙГЭМНийгэм мэдээ

Биеэ эмчлэх гэж нуур руу ороод амиа алджээ

Биеэ эмчлэхээр нуур руу ороод живсний улмаас амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Булган аймгийн Сайхан сумын Угалз багийн “Хунтын рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/-т “Хунт” нуурын шаварт биеэ эмчлэх гэж нуур луу орсон иргэн Б живсэн тухай дуудлагыг энэ сарын 11-ний өдрийн 18.10 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Булган аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид өчигдөр буюу энэ сарын 13-ны өдрийн 06.00 цагаас эхлэн 13.23 цаг хүртэл 41 настай иргэн Б-г усанд эрэн хайх ажиллагааг хийсэн байна.

Улмаар зохион байгуулж эргээс 30 метр, 2.5 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Наад захын ундааны сайн бөглөсөн 2 ширхэг 1,5л-н хоосон сав сугандаа хавчуулаад орохгүй хайран амь нас

Зочин
Зочин

nuur bie emchileh n yu l boldoo. hetsuu ym boljee. oorsdoo us, nuur ru orood ami nasaa aldaad baih bolotoi. Nuur, us gol moron, hotin TUUL golig aruytgaj baival saisan. hun, m#l undaaldag us hun orj ami nas n yvaad bailh ymaa. Um ma ni bad me hum

Зочин
Зочин

Харамсалтай юм болж үнэгүй эмчилгээ аюултаышдээ

Холбоотой мэдээ

Back to top button