Гадаад мэдээДЭЛХИЙ

Оросын буудлагаас болж Украинд 22 хоногтой нярай гэр бүлийн хамт амь үрэгджээ

Украины өмнөд хэсэгт Оросын суманд өртөж, амь үрэгдсэн хүмүүсийн дотор 22 хоногтой нярай гэр бүлийн хамтаар нас баржээ.

Херсон хотын Широко Балка тосгон дахь гэрт тэсрэх бөмбөг дэлбэлснээс үүдэлтэй уг хэрэг болсон хэмээн Дотоод хэргийн сайд Игорь Клыменко мэдээлсэн байна. Амиа алдсан хүмүүсийн дунд өөр нэг тосгоны оршин суугч болон хөрш Станиславын хоёр эрэгтэй иргэн байжээ.

Сайд Игорь Широка Балка руу хийсэн халдлагын дараах гэрэл зургуудыг хуваалцлаа. Байшингуудаас гарч буй баганан утаа хийгээд зарим нас барагсдыг цагаан даавуугаар бүтээн хажууд нь тоо тавьсан дүрслэл бүхий байжээ.

Түүнчлэн буудлагын улмаас 13 хүн шархадсан байна. Украины Ерөнхийлөгч В.Зеленский ард түмэндээ хандаж хэлж буй үг бүрдээ Широка Балка дахь "харгис" халдлагыг буруушааж буйгаа илэрхийлсээр байгаа юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины өнгөрсөн жил өөртөө нэгтгэсэн хэмээн мэдэгдэж байсан Украиын дөрвөн бүс нутгийн нэг нь Херсон билээ.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Путлер ёстой цусаар гараа угааж байна даа.Үр төлөөс нь ирэх нь гарцаагүй.

Зочин
Зочин

delhiin daisan oros

Зочин
Зочин

orosuud horsh ukraind dairsan tsagaasaa hoish 7 uyeeree haraagdsan

Зочин
Зочин

Битгий сүржигнэ бас амаа хамх Оросыг буруутгахаа боль Тэр өмөөрөөд бга украйн "хохол" чинь бүтэн найм есөн жилийн турш оросын хэдэн зууи мянган хүүхэдийг алж хядсан улс шүү Харин ч үйлийнхээ төлөөсийг цусаараа төлж бга сөнөх тавилантай улс Орос хэзээ ч ямар ч тохиолдолд ялагдахгүй !!! Орос тэр украйныг чинь АНУ болон Европын холбоотой нь мөн НАТО той нь удахгүй бут цохих болно

Зочин
Зочин

мансуурагч Зеленский тийм өрөвч хүн үү

Холбоотой мэдээ

Back to top button