Гадаад мэдээДЭЛХИЙ

Япон: Лан хар салхи Вакаяма мужийн өмнөд хэсэгт хүрлээ

Японы баруун хэсэгт өнөөдөр өглөө /2023.08.15/-ний байдлаар хар слахины улмаас 800 орчим нислэг цуцлагдаж, хэдэн арван мянган өрх цахилгаангүй болсон хэмээн эрх баригчид мэдээлэв. Мөн хөрсний гулгалтаас сэрэмжлэхийг зөвлөсөн юм.

Номхон далайгаас Японыг чиглэсэн Лан хар салхи баруун өмнө зүгт 400 км зайд орших Вакаяма мужийн өмнөд хэсэгт хүрлээ.

Тус улсын Обон баярын оргил үеэр "Ханун" хар салхины араас ойртон ирсэн уг хар салхи Японы баруун болон төв хэсгээр их хэмжээний бороо орох гол шалтгаан болсон юм.

Орон сууц, дэлгүүрүүдийн шал нь усанд автаж, Нара хотод хүчтэй салхины улмаас барилгын ажлыг нураасан гэх мэт асуудлууд үүсжээ.

Мөн Японы төв болон баруун хэсэгт 90 мянган өрхийн цахилгаан тасарсан гэж бүс нутгийн цахилгааны байгууллагаас мэдээлсэн юм. Түүнчлэн аюулгүй байдлын үүднээс "7-Eleven" дэлгүүрийн 210 салбарыг хаасан ажээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Токай хотын төв хэсэгт буюу "Тоёота Мотор"-ын нутаг дэвсгэрт 350 мм-ийн хур тунадас орох төлөвтэй байсан нь энэ сарын дундаж хур тунадасны хэмжээнээс гурав дахин их байсан аж.

Лан хар салхи 150 км/цаг хурдтай байсан бөгөөд Хоншю арлын баруун хэсгийг дайран баруун хойд зүгт 15 км/цаг хурдтай байсан юм. Лхагва гарагийн эхээр Японы тэнгист хүрч, далайн эрэг дагуу хойд зүгт үргэлжилнэ гэж Японы цаг уурын агентлаг мэдээлэв.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button