Орос: ШТС дэлбэрч, 12 хүн амиа алдлаа

ОХУ-ын өмнөд хэсэгт орших Дагестаны ШТС дэлбэрч, 12 хүн амиа алдсан талаар ТАСС мэдээллээ. Дэлбэрэлт Каспийн тэнгисийн эрэгт орших бүс нутгийн нийслэл Махачкала хотод орон нутгийн цагаар 21.40 цагт болсон байна.
Мөн 60 хүн шархдаж, эмчилгээ хийлгэж байгаа ажээ. Эмч нарын мэдээлж буйгаар нас барсан хүмүүсийн тоо 25-д хүрэх магадлалтай гэсэн байна. Галын эхлүүлсэн дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ажээ.
Онцгой байдлын 260 орчим ажилтан, мөн шархадсан хүмүүсийг Москва руу нүүлгэн шилжүүлэхээр нисэх онгоц илгээсэн гэж харьяа яамнаас нь мэдээлэв.
Түүнчлэн амиа алдагсдын дунд гурван хүүхэд байсан хэмээн Оросын Интерфакс агентлаг мэдээллээ. Гал 600 м.кв талбайг хамарсан ажээ.
Оросын "Известия" сонинд нэрээ нууцалсан эх сурвалж "ШТС-ын эсрэг талд байрлах автомашины талбай дээр эхэлж гал гарсан. Дэлбэрэлт болсны дараа бүх зүйл бидний толгой дээр унасан. Бид харж чадахгүй болсон" хэмээн ярьжээ.
Бүгд Найрамдах Дагестан Улс нь ОХУ-ын 83 бүрэлдэхүүн хэсгийн нэг бөгөөд тус улсын хамгийн өмнөд хэсэг юм. Махачкала нь Москвагаас 1600 км (1000 миль) зайд оршдог билээ.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайхан ялгаа байхгүй тун удахгүй иймэрхүү юм гарна хаа сайгүй штс