ДЭЛХИЙ

Дональд Трампыг дахин нэг хэрэгт буруутай гэж үзэв

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг 2020 оны сонгуулийн үед Жоржиа мужийн санал хураалтын үр дүнг өөрчлөх гэсэн хэрэгт буруутай гэж үзжээ. Түүнтэй хамт өөр 18 хүнийг уг хэрэгт мөн буруутай гэж шүүх дүгнэсэн байна. 

Жоржиа мужийн прокурор Фани Уиллис 2021 хоёрдугаар сард Трамп болон үүний холбоотнуудын эсрэг сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцсон шалтгаанаар хэрэг үүсгэн, мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлсэн юм.

Түүнтэй хамтарсан гэх хүмүүсийн жагсаалтад Трампын хуульчиар ажиллаж байсан Руди Жулиани, Цагаан ордны Тамгийн газрын дарга эсэн Марк Медоуз, Цагаан ордны хуульч асан Жон Истман гэх мэт хүмүүс багтжээ.

Шүүх шийдвэрээ гаргасны дараа Трамп 2024 онд болох сонгуулийнх нь кампанит ажилд саад болохын тулд Байдены хүмүүс мөрдөн байцаалтын ажлыг албаар удаан явуулж байна гэсэн юм. Мөн тэрбээр “​Яагаад 2.5 жилийн өмнө намайг яллаагүй юм бэ? Учир нь тэд миний улс төрийн кампанит ажил явж байхад үүнийг хийхийг хүссэн” хэмээсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button