УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Засгийн газар 10.00 цагт хуралдахаар товложээ

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдрийн /2023.08.16/ хуралдааныг 10.00 цагт эхлүүлэхээр товлож, 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

  • Нийслэл Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай,
  • Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний талаар,
  • Монгол Улсын гамшгаас хамгаалах бэлэн байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал,
  • Шил ажиллагааны талаар,
  • Тавантолгой дулааны цахилгаан станцын тендерийн сонгон шалгаруулалтын талаар зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.

Өнгөрсөн долоо хоногт үерийн гамшгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж тодорхой шийдвэр гаргасан. Үерийн гамшигт өртсөн өрх, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэхээр болсон. Мөн гамшигт нэрвэгдсэн аж ахуйн нэгж байгууллагуудыг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн бага хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамруулах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх замаар үйл ажиллагааг нь дэмжих талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон байдаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энхболд Бадамжунай.........,........өмнөх гайтай хар үйлстнүүд ийн балгийг засах бөөн ажил......Аль хэдийн хийгдчихсэн байх ёстой олон бүтээн байгуулалт, ажлуудыг одоо л эхэлж байна ...........Улсын хөгжлийн саад тээг, хүмүүсийн Амар амгаланг эвдсэн хар мөртэй үйлстэй заваан юмнуудын бүрмөсөн зайлуул.....Монгол Төрийн хаяанаас алсын алсад одуул, төлөөсийг төлүүл Залуус минь Эх орондоо эзэн болж, Энх төрөө байгуулж, Эх орноо хурдан эмхэлж цэгцэлцгээ......Бузар өвгөд эмгэдээс холын хол байцгаагаарай Ойртож огт болохгүй, бузар хар мөрөөр нь өлмий гишгэж болохгүй....

..

zochin
zochin

Улс буюу эрх баригч нар алдаатай буруу шийдвэрийг гаргаж маш том эрсдэл гаргасан үерийн замд айл буулгасан даац хэтэрчихээд байхад хөдөөнөөс нүүлгэн шилжүүлэлтийг хийсээр л байсан одоо хохиролыг ядарсан ард түмнээсээ татвар нэрээр мөнгө авч энэ хохиролыг барагдуулдаг болох гэнээ тэгмээргүй байна. Ашигт матмалаас олсон мөнгөө хадгалах сан байгуулаад түүгээрээ л хохиролоо барагдуулал даа. Ажлын хөл мөнгө нэмээгүй байхад бид яахаараа татвар өгөх ёстой гэж ойлгохгүй байна. 30 жил дүрэм зөрчсөн үүний лай ланчиг мөн ч их байна даа газар хөдөлвөл яанаа гэхдээ энэ алдаагаа бүгд засах хэрэгтэй байна дүрмээрээ л тоглодог болмоор байна шүү.

Зочин
Зочин

Тэнэг качкар зайлах хэрэгтэй

Зочин
Зочин

Хуралдаад хуралдаад шийдэлд хүрч болж бүтэж бгаа юм бна уу 9 сайдаа сайн хамтрагч олж ав олон мангаснууд ажил хийлгэхгүй бгаан бишүү

..h6
..h6

tmh lc6sd

Холбоотой мэдээ

Back to top button