НИЙГЭМ
Зүүн бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Дорнод аймагт болно

Дорнод аймагт энэ сарын 18-20-ны өдрүүдэд Монгол Улсын Зүүн бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн болох ажээ.
Тус тэмцээнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Төв аймаг, Багануур, Багахангай дүүргийн 400 гаруй шатарчин оюун ухаанаа уралдуулах юм байна.
Өнгөрсөн жилийн хавраас Дорнод аймгийн шатрын холбоо шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлснээр томоохон амжилтууд гаргаад байна. Тодруулбал, нэг жилийн хугацаанд 11 шатарчин спортын мастер, дэд мастер цолны болзол хангажээ. Мөн Дорнодын шатарчид Ази тив, олон улсын тэмцээнүүдээс 30 гаруй медаль хүртээд байна.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.