УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЗГХЭГ-ын даргын хэрэг эрхлэгч

Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга болоогүй, намынхаа генсек байхдаа зургаан ч зөвлөхтэй байв.

Өдгөө ЗГХЭГ-ын даргын хувиар Ү.Амарбат, БҮТ-ийн дарга асан Ж.Ган-Эрдэнэ, "Админерал" ХХК нь Ц.Чулуунзагд гэсэн хүмүүсээр зөвлүүлж буй юм.

Ү.Амарбатын хувьд МАН-ын хуулийн зөвлөх гэгддэг байв. МАН-ын нэрийн өмнөөс АТГ-ын гадаа "сахал" Д.Эрдэнэбилэгийг нэхэж мэдээлэл хийж ч зогссон. Өдгөө ЗГХЭГ-ын даргын зөвлөхийн хувиар энд тэнд ярилцлага өгч, төрийн байгууллагууд дээр оччихсон шалгалт шүүлгэнд нь оролцчихсон яваа харагдав. Хэдхэн хоногийн өмнө "Эрдэнэс Монгол" нэгдлийн төрийн өмчит уул уурхайн 40 компанийг нэгтгэн бодлого, менежментээр хангах зөвлөгөөнд ЗГХЭГ-ын дарга очоогүй ч, зөвлөх нь очсон нь тэр.

Тэрбээр, хуульч мэргэжлээрээ 2012 оноос хойш иргэн, захиргааны эрх зүйн чиглэлээр, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимд багшаар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт Тамгын газрын даргаар, Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр тус тус ажилласан намтартай.


Харин генсекээр 2016 оноос хоёр удаа сонгогдож ажиллах хугацаандаа асар олон зөвлөхтэй болж, тэр хэдийгээ гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэж амжсан. Тухайлбал,

  • Ж.Эрхэмбаатар: Хуулийн бодлогын зөвлөхөөр томилогдоод сар гаруйхан хугацааны дараа Хөгжлийн банкны дэд захирал болсон. Өдгөө ЦХХХ-ны дэд сайд болчихсон.
  • С.Мөнхчулуун: “Эрдэнэс Монгол” нэгдлийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын албаны Ерөнхий Аудитор болов
  • Л.Батжав: 2021 оны аравдугаар сараас эхлэн “Монголын төмөр зам” ТӨХК-д Хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал болж байв.
  • А.Цогцэцэг, Б.Эрдэнэжаргал, Б.Даш-Ёндон нар.    

Албан тушаалын томилгоонд аваачих хүмүүсээ өөр дээрээ эхлээд зөвлөхөөр авдаг. Албан тушаалын дамжин өнгөрөх л гэсэн үг. Ямар сайндаа л “нам дагавал ажилтай, генсекийг дагавал албан тушаалтай” гэгдэх вэ.

Н.БЭХНЭМЭХ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ха ха хорчингууд л сэтэртэн болдог хорвоо гэж

Зочин
Зочин

франкц

Зочин
Зочин

Хэн нэг даргын зөвлөх гэсэн албан тушаалтан нь шалгалт хийх эрхтэй албан тушаалтан биш гэдгээ мэддэггүй тэнэгүүд юм уу. Зөвлөх гэдэг хүн бол зөвхөн даргадаа зөвлөх ганцхан үүрэгтэй. Өөр хэн нэгэнд зөвлөх эрхгүй, мөн удирдах дарамтлах шалгах эрхгүй нохойн баас шүү дээ.

иргэн
иргэн

бузар, гайнууд

Зочин
Зочин

bolovsrolgui hulduu m#l

Зочин
Зочин

Амарбаясгалан ЖДҮ-сангаас тэр бумаар бас Хүрэлсүхийн зөвлөх билүү Ж.Энхбаяр мөн тэрбумаар авч ББСБ-аараа өндрөөр хүүлж ядарсан ардаа шулах ажил хийсэн ,илэрч яригдаад эхлэнгүүт тэр даруй төлж барагдууллаа гээд л өөрсдөө мэдэгдэцгээсэн, өндөр хүүгээр олсоноороо л төлсөн биз ,мэдээж шүү дээ.Ийм л хүмүүсийг бид толгой дээрээ тоглуулж сууна даа.

Зочин
Зочин

Өчнөөн олон гадаад дотоодод сурсан өндөр боловсролтой залуучууд байхад нэг муу Отгонтэнгэр төгссөн юмаар зөвлүүлээд байхдаа ч яахав дээ. Тэгэхээр энэ улс яаж хөгжих вэ дээ. Энэ Амарбат гээд хорчин нөхөр чинь ЭТТ-ийн ТУЗ-д байсан. Нөгөө баахан олон нууц гэрээнүүдийг хийх шийдвэрийг гаргалцаж явсан нөхөр биз дээ. Тэгэхээр тэр гэрээнүүдийн ард Амарбаясгалан байсан юм бишүү ер нь.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Яг яг

Зочин
Зочин

Ман нам гэж завхарсан гэмт хэрэгтэнүүдийн
Цуглуулага албан тушаалын наймааны газар болчихсон газар байх юмаа

Зочин
Зочин

Эрдэнэс Монголын шалгаруулалт гэгчийг бол Наранцогт Амарбаясгалан хоёр самарсан дөө

Холбоотой мэдээ

Back to top button