ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхоныг хилээр гарахыг хориглолоо

ХХБ-ны Д.Эрдэнэбилэг нарт холбогдох хэргийн нэг яллагдагч О.Орхонд 1 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан юм.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хилээр гарахыг нь хязгаарлажээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан О.Орхонд урьд авсан 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэж яллагдагч О.Орхонд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор” түүнд урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв, зөв,хариуцлагатайхан чанга байж шалгахгүй бол гадгашаа босгож алдаад дуусна шүү.
Шувуу болгоод нисгэчихэв дээ!!!!!!!!!!
хүний цаана бсан эбий аль хэдийн гараад явсан биз
Кккк энэ хүн чинь шүүх гэсээр байтал өвгөрөөд Элбэгдоржийн араас явчихлаашдээ