НИЙГЭМ
Сүхбаатарын талбайд “UB Food festival” өнөөдөр эхэлнэ

УБЗАА, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын тогооч нарын холбоо, Монголын ресторан, зоогийн газрын холбоо хамтран Сүхбаатарын талбайд “UB Food festival 2023”-ыг энэ сарын 18-наас 20-ны өдрийг дуустал зохион байгуулна.
Уг арга хэмжээг
- Монгол үндэсний хоолны соёлыг гадаад дотоодын иргэдэд таниулах,
- Жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох,
- Зочлох үйлчилгээний соёлыг дээшлүүлэх,
- Хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж иржээ.
Тус фестивальд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 40 гаруй ресторан, зоогийн газар, кофе шоп зэрэг аж ахуйн нэгж, байгууллага Монгол, Хятад, Япон, Солонгос, Тайланд, европ үндэсний хоол, зууш болон кофе, амттанаар үйлчлэх юм байна.
Ес дэх жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээ нь хоолны амталгаанаас гадна урлагийн тоглолт, олон төрлийн тэмцээн уралдаан, шоу үзүүлбэрээр үргэлжлэх аж.
О.ОНОН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.