НИЙГЭМ

Сүхбаатар дүүрэгт гал гарч, 93 настай иргэн амиа алджээ

Гал түймрийн улмаас 93 настай иргэн амиа алдсан байна.

Тодруулбал Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны Сөүлийн гудамжны нэгдүгээр байранд утаа гарч байна гэсэн дуудлагыг энэ сарын 17-ны өдөр буюу 22.41 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Тус дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн ОБГ-ын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид таван км замыг туулан 22.49 цагт очиход иргэн А-ны 28 м2 хэмжээтэй хоёр өрөө байр, эд зүйлсийн хамт шатжээ. Мөн тухайн гал түймэрт иргэн Л /93 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байна.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Um maani badme hum

Зочин
Зочин

Аюултай юм!!!

Холбоотой мэдээ

Back to top button