НИЙГЭМНийгэм мэдээ

Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын замыг 22.00 цагт хаана

Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо Намнансүрэнгийн гудамж буюу Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо. Улмаар засварын ажил гүйцэтгэх ажээ.

Тодруулбал, өнөөдөр буюу наймдугаар сарын 18-ны 22.00 цагаас 20-ны 20.00 цаг хүртэл тус авто замыг хааж, хучилт хийх юм байна. Замыг хаах хоёр хоногийн хугацаанд суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм.

Дээрх хугацаанд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Batbayar
Batbayar

3,4 хорооллын замыг хучилт хийгээрэй.Эвдрэл ихтэй болсоон.

Холбоотой мэдээ

Back to top button