ДЭЛХИЙ

“Ройтерс” агентлаг баривчлагдсан 800 хятад иргэний талаар хамгийн түрүүлж мэдээлэв

Их Британийн Ройтерс хэвлэлийн агентлаг Улаанбаатар хотод 800 хятад иргэнийг ТЕГ-с баривчлаад буй үйл явдлын талаар дэлхийн бусад агентлагуудаас хамгийн түрүүнд мэдээллээ. Нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо БНХАУ-ын 800 иргэнийг кибер гэмт хэрэгт холбогдуулан баривчилж, зуу зуун компьютер, гар утасны сим картыг хурааж аваад байгаа тухай тус нутгийн цагдаагийн алба мэдээлэв. Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, хоёр сарын турш мөрдөн байцаалт явуулсны үндсэн дээр мягмар гарагт дөрвөн байршилд отоо хийж энэхүү баривчилгааг явуулсан тухай хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ.

Тэрбээр эл гэмт хэргийн талаар илүү тодорхой, дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд өгсөнгүй. Гэхдээ хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан, компьютер хакердсан, мөнгө угаасан зэрэгт холбогдох тухай нь зарлаад байгаа. “Одоогийн байдлаар бид мөнгө угаасан гэж сэжиглэж байна. Илүү нарийвчилан судалж байна. Баривчлагдсан 800 хятад иргэн бүгд 30 хоногийн аяллын визээр нэвтэрсэн байсан. Улаанбаатар дахь БНХАУ-ын Элчин сайдын яам, энэ тал дээр Монголын цагдаа нартай хамтарч ажиллана гэж мэдэгдсэн” хэмээн тэр ярьсан юм.

Цаашлаад, “Бид энэ хэрэг дээр шаардлагатай арга хэмжээг авсан, одоо мөрдөн байцаалтын шатандаа явж байна. Цаашид Хятад, Монгол хоёр улс хууль сахиулах хийгээд аюулгүй байдлын чиглэлээр нээлттэй, нягт хамтран ажиллах болно” гэж ярьсан нь анхаарал татав.

Ердөө нэг сар гаруй хугацааны өмнө Филиппин улсад хууль бус онлайн тоглоомын газрын үйл ажиллагаа эрхэлж, үүгээрээ дамжуулан кибер халдлага үйлдсэн гэх 324 бичиг баримтгүй хятад иргэн баривчлагдсан байдаг. Мөн үүнээс долоо хоногийн өмнө олон нийтийн газар танхайрах үйлдэл гаргасан 277 хятад иргэнийг саатуулсан юм.

Азийн жижиг орнуудад суурьшсан хятад иргэдийн кибер гэмт хэргийн асуудал сүүлийн жилүүдэд бүртгэгдсээр байгаа нь сонирхолтой. Энэ тал дээр БНХАУ-ын зүгээс ямар нэг тайлбар өгөх эсэхийг дэлхийн томоохон хэвлэлүүд ажиглаж, хүлээж байгаа нь дамжиггүй.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie

Global Senario Amoxicillin Sodium Market Dapoxetina Generico Commander Cytotec [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Types Of Amoxicill

LesOrdiff
LesOrdiff

Order Cipro Online Supreme Suppliers [url=http://cialisir.com]Cialis[/url] Kamagra Oral Jelly Mauritius Buy Cialis Propecia 25mg Hair

LesOrdiff
LesOrdiff

Levitra 20mg On Web http://cheapcialisir.com - п»їcialis Viagra 8 Stuck cheapest cialis 20mg Cialis Potenzmittel Testen

Холбоотой мэдээ

Back to top button