Нийгэм мэдээ

Удирдлагын академиас "Орхон" сургууль хүртэлх замыг тав хоног хаана

Хан-Уул дүүргийн 19-р хороо Богд Жавзандамба хутагтын гудамж буюу Удирдлагын академийн уулзвараас “Орхон” их сургууль хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар хийнэ.

Тодруулбал, наймдугаар сарын 23-ны 23:00 цагаас 28-ны 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засварлана.

Мөн суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшинг тааруулах, зорчих хэсэгт асфальт бетон хучилтын ажил хийх юм байна.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхнийг бусад замыг сонгон, замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button