Нийгэм мэдээ

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл маргааш дуусна

Ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл дуусахад нэг хоног үлджээ. 

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл наймдугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагаас 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжлэх тул e-mongolia систем рүүгээ орж бүртгэлээ баталгаажуулахыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас санууллаа. 

Одоогийн байдлаар нийт бүртгэл хамрагдах боломжтой 64,257 хүүхдээс 27,114 хүүхэд бүртгэлээ баталгаажуулсан байгаа аж. 

Нэгдүгээр ангид орох хүүхдийг бүртгүүлэх зааврыг энд дарж харна уу. 

Бүртгэл баталгаажуулахад: 

  • ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛСЭН, БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗСАН гэсэн төлвүүд байвал тухайн сургуулийн элсэлтийн комисст хандаарай.
  • ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ ТОДОРХОЙГҮЙ гэсэн төлөв байвал шилжилт хөдөлгөөн хийсний улмаас сургууль тодорхойгүй байгаа тул шилжилт хөдөлгөөн хийснээс 24 цагийн дараа дахин орж шалгаарай.
  • ХЯНАГДАЖ БАЙГАА гэсэн төлөвтэй бол таны хүүхдийн мэдээллийг элсэгчээр бүртгэх эсэх шийдвэр дээр ажиллаж байна.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button