Гадаад мэдээДЭЛХИЙ

Д.Трамп Фултоны шоронд 20 минут хоригдсоны эцэст суллагдав

АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трамп Жоржиа мужийн 2020 оны сонгуулийн үр дүнг буцаах оролдлого хийсэн хэргээр 10 гаруй хэрэгт буруутгагдаж, Атланта дахь Фултон тойргийн шоронд бууж өгсөн билээ. Ингэснээр түүнийг Фултон мужид баривчилсан байна.

Трамп энэ долоо хоногийн эхээр 200 мянган ам.долларын барьцаа болон суллах бусад нөхцөлүүд, тухайлбал, хэрэгт хамтран шүүгдэгчид болон гэрчүүдийг цахим орчинг ашиглахыг зөвшөөрсөн юм.

Түүнийг ийнхүү саатуулсан энэ жилийн хувьд дөрөв дэх тохиолдол байлаа. Тодруулбал, дөрөвдүгээр сард экс ерөнхийлөгчийг хууль бус мөнгөний схемтэй холбож, Нью-Йоркт саатуулсан. Зургаадугаар сард тусгай өмгөөлөгч Жек Смитийн өрдөн байцаалтын явцад нууц бичиг баримттай буруу харьцсан хэргээр яллахаар Майамигийн холбооны шүүхийн байранд бууж өгсөн.

Түүнчлэн энэ сарын эхээр Трампыг Вашингтон ДС хотод баривчилж, 2020 оны сонгуулийг хүчингүй болгох оролдлого хийсэн хэрэгт Смитийн мөрдөн байцаалтын явцад буруутган шүүхэд шилжүүлж байв.

-Трампын хоригдлын дугаар РО1135809-

Ерөнхийлөгч асан Д.Трампыг пүрэв гарагийн орой Фултон тойргийн шоронд баривчилсан болохыг шоронгийн бүртгэлээс харах боломжтой юм.

Former President Donald Trump's booking record.

Шоронгийн бүртгэлээс харахад Трамп 6 фут 3 инч өндөр, 215 фунт жинтэй бөгөөд түүнийг цэнхэр нүдтэй, шаргал эсвэл гүзээлзгэнэ шиг өнгийн үстэй хэмээн бичжээ. Мөн түүнийг РО1135809 дугаартай ялтан хэмээсэн байна.

Трамп шоронд 20 орчим минутыг өнгөрөөжээ. Фултон тойргийн шериф Пэт Лабат Жоржиа мужид сонгуулийг урвуулсан хэрэгт холбогдсон 19 яллагдагч бүгд хурууны хээ тэргүүтэй эрүүгийн яллагдагчтай ижил процессыг давжээ.

-Шоронгоос суллагдсаныхаа дараа Д.Трамп өөрийгөө буруугүй гэв-

Д.Трамп шоронгоос батлан даалтад гарсны дараа "Би буруугүй" хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр өөрт нь холбогдох эрүүгийн хэргийг шударга ёсыг гутаан доромжилсон хэрэг хэмээн тодорхойлсон байдаг.

Тэгвэл түүнийг шоронгоос суллагдаж, Фултоныг орхин явахтай зэрэгцэн, Жо Байден сонгуулийн кампанит ажлынхаа хандивыг тус мужид хийж эхэлжээ. Ж.Байден "Өнөөдөр миний кампанит ажилд хандив өгөхөд сайхан өдөр байна" хэмээсэн юм.

Мөн Д.Трамп Фултон дүүргийн шоронд байх нь аймшигтай туршлага байлаа хэмээн "Newsmax" сүлжээнд нийтэлжээ.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button