Улс төрийн мэдээ

Тодруулга: Багшийн сургалтын төлбөрийг хөнгөлөх журмыг ерөнхий хуульд уялдуулж батална

Багш мэргэжлээр суралцах оюутнуудын төлбөрийг төрөөс даах шийдвэрийг Засгийн газар танилцуулаад байгаа. Энэ нь цоо шинэ зүйл биш бөгөөд хаврын чуулганаар баталсан Боловсролын тухай багц хуульд багтсан заалт юм.

Нэг талаар, багш мэргэжлээр суралцах оюутнуудын төлбөрийг даах асуудлыг тусдаа журмаар зохицуулахаар буй. Тухайлбал босго оноог дээшлүүлнэ гэдгээ БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн.

Журам хэзээ, хэрхэн батлагдах талаар Л.Энх-Амгалан сайдын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Ерөнхий журам нь Боловсролын ерөнхий хуульдаа уялдаж батлагдана. Хуульд ерөнхий агуулгууд нь бий" хэмээн хариулсан юм.

Тэгвэл Боловсролын ерөнхий хуульд,

  • Багшийг зөвхөн Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр бэлтгэнэ.
  • Багш бэлтгэх сургалтын хөтөлбөрөөр амжилттай суралцсан бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт, дэмжлэг төрөөс үзүүлнэ.
  • Бие даасан нэгжтэй багшийн  хөгжлийн төв нь багш, ажилтны мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн үндэсний, бүсчилсэн, байгууллагад суурилсан сургалт, үйл ажиллагаагаар  мэргэжлийн хувьд хөгжинө .
  • Багш 3 жил тутамд мэргэжлийн мэдлэг, ур чадвараа үнэлүүлж, багшийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагаанд хамрагдана.
  • Орон нутгийн захиалгаар эсвэл өөрөө хүсэлтээрээ хөдөө орон нутагт гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажиллах гэрээ байгуулсан багшид төрөөс дэмжлэг үзүүлнэ.
  • Сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургууль, мэргэжлийн боловсролын багш эхний 5 дахь жил болон дараагийн 3 дахь жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авна.
  • Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуульд 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багшийн 1 хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулна.
  • Амьдрах нөхцөлөө сайжруулах, орон сууцжуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ гэх мэт заалтууд багтжээ.

Харин яг ямар шалгуур хангасан оюутны төлбөрийг хөнгөлөх агуулга тусаагүй. Үүнийг тусгай журмаар нарийвчлан батлах юм байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button