Нийгэм мэдээ

Монгол эмч нар артер, венийг холбон зүрх дэмжих хагалгааг анх удаа хийлээ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нар артер, венийг холбон зүрх дэмжих хагалгааг анх удаа хийсэн талаараа мэдээлжээ. Эмнэлгээс гаргасан албан мэдээлэлдээ,

"Цочмог явцтай миокардит буюу зүрхний булчингийн үрэвсэл нь богино хугацаанд зүрхний шок үүсэх, хэм алдагдах, амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орох, гэнэт нас барах зэрэг амь насыг туйлын аюултай байдалд хүргэдэг эмгэгүүдийн нэг.

Энэ үед зүрхний хэвийн үйл ажиллагааг яаралтай сэргээх зорилгоор зүрх, амьсгалын механик дэмжлэг эмчилгээ зайлшгүй шаардлагатай болдог.

2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрчимт эмчилгээ, зүрх судасны мэс засал, зүрхний хэм судлал, зүрхний эмгэгийн мэргэжлийн эмч нарын хамтарсан “ЭКМО баг” амьсгал, зүрхний цочмог хүнд дутагдалд орсон, амьсгалын цочмог дистресс хам шинжтэй, биеийн байдал маш хүнд, амь тэнссэн 18 настай эмчлүүлэгчид богино хугацаанд биеийн гадна хүчилтөрөгчжүүлэх, зүрхний дэмжлэг эмчилгээг вен-артерийн аргаар анх удаа холбон зүрхний шок, хүнд байдлаас гаргаж амь насыг нь аварч чадлаа.

ЭКМО аппарат нь 2021 онд Ковид-19 цар тахлын үед Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар тус эмнэлэгт нийлүүлэгдсэн эмчилгээний дэвшилтэт технологийн нэг бөгөөд “ЭКМО баг”-ийн хамт олон өөрсдийн эмнэлзүйн практикт өнөөдрийг хүртэл зөвхөн вен-венийн аргаар холболт хийн ашиглаж байсан юм" гэж дурдсан байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мундаг эмч нарт баяр хүргэж амжилт хүсье

zochin
zochin

Altan gartai chadvarlag buyant uilstenguud bilee emch nar, 3 iinhan mundag

Зочин
Зочин

Монгол эмч нар ялангуяа залуу эмч нар мундаг болсон бна .Танай баг хамт олонд баяр хүргэе

Холбоотой мэдээ

Back to top button