УЛС ТӨРУлс төрийн мэдээ

А.Дэлгэрдалай нарт торгох ял оноож, хэрэг үйлдэж олсон орлогыг нь хураалаа

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Дэлгэрдалай, Ө.Даваасүрэн, Н.Балжинням, Э.Бат-Эрдэнэ, С.Батзаяа, Б.Зоригтөгөлдөр нарт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлан явуулж болно” гэж заасны дагуу 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцлээ.

Нэр бүхий шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналын хүрээнд шүүгдэгч Н.Балжинням, Э.Бат-Эрдэнэ, Б.Зоригтөгөлдөр, С.Батзаяа нарт 3,000,000 төгрөгөөр, шүүгдэгч А.Дэлгэрдалай, Ө.Даваасүрэн нарт 6,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулжээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Балжинням, С.Батзаяа, Э.Бат-Эрдэнэ, Б.Зоригтөгөлдөр нараас тухайн гэмт хэргийг үйлдэж олсон орлого болох 5,250,000 төгрөгийг, шүүгдэгч А.Дэлгэрдалай, Ө.Даваасүрэн нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 42,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгож, хэргийн газраас хураагдсан бэлэн мөнгө болох 26,000,000 төгрөгийг улсын орлого болгож, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27 ширхэг гар утсыг зарж улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хураагдсан бусад эд зүйлсийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ииии
ииии

Сүүлийн үеийн шүүхийн тогтоолуудыг хараад байхад улсын орлогод хураах заалтууд их байх юм. Юун түрүүнд хохирсон хүнээ хохиролгүй болгох ёстой юм биш үү

Зочин
Зочин
Reply to  ииии

Harin tn

Зочин
Зочин

Hohirogchiig hohirolgui bolgoh arga hemjee, avsan yumuu. Ulsiin orlogo bolgodog ni bodit baidald niitsehgui baina

Зочин
Зочин

Энэ тэгээд шодрого ёс уу? хэдэн тэр бумаар гадаадад тоглоод нь идсэн уусан хүмүүс нь Ерөнхийлөгч УИХ гишүүн сайд дарга нар дэвшээл томроол таргалаал ажлаа хийгээл яваал байхын энгийн иргэд залуусыг ямар хурдан шийдэж яллаж байна нөгөө үндсэн хууль тэгш эрх мэрх түй ч байхгүй шүү новш юм даа хэрэг хийсэн бол адилхан л баймаар байна шүү аавын хүүд нарыг алаг үзмээргүй байна

машин нанчид хялбаршуулсан л
машин нанчид хялбаршуулсан л

МАНХАН хэрэгт ороод олон тэрбумаар идэж хулгайлаад Зөвхөн хялбаршуулсан Тусгай хуулиар л торгуулсан болоод ял завшдаг.Бусад нам,иргэд бол Хамгийн хүнд ял үүрүүлдэг болжээ.Бас хүчээр хэрэгт оруулж яллана.

Зочин
Зочин

яачихсан юм, бусдад сургамж болгох үүднээс тэр нь чухал штээ, шүүх яахав ял өгөхөө л голлосон биз., малнууд.

Холбоотой мэдээ

Back to top button