НИЙГЭМ

ФОТО: 20.9 км урттай Налайхын замыг нээх ёслол болж, хэсэгчилсэн байдлаар хөдөлгөөнийг үргэлжлүүлж байна

Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам өнөөдөр /2019.11.04/ нээлтээ хийлээ. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй тус автозамыг шинэчлэх ажил энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 29 буюу нийслэлийн 380 жилийн ойн өдөр нээх төлөвлөгөөтэй байсан.

Налайхын 20.9 км автозамын төслийн хүрээнд, 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүрийн ажил бүрэн дуусжээ. Энэ жилдээ автозамыг нээж ирэх жилээс явган болон дугуйн зам зэрэг орчны тохижилтын ажлыг гүйцэтгэх бөгөөд нэмж асфальтаар хучих юм байна.

Нийтдээ дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй, явган хүний таван гүүр, долоон байршилд машины зогсоолтой, ус зайлуулах хоолойтой, гэрэлтүүлэг

Тус зам:

  • Бетонон тусгаарлах зурвастай
  • Сөрөг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ
  • Хуучин товчоо болон Хонхор тосгон руу эргэх Т хэлбэрийн уулзвартай
  • Хуучин товчооны уулзвар нь гэрэл дохиотой
  • Буцаж эргэх 5 хэсэгтэй
  • Явган хүний 5 гарцтай
  • 7 байршилд машины зогсоолтой
  • Гэрэлтүүлэгтэй байх ажээ.

Уг замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн юм.

П.УРНАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff

Side Effects Pf Cephalexin In Dogs Commander Levitra [url=http://cialibuy.com]Cialis[/url] Acheter Du Kamagra En Pharmacie

MatFuse
MatFuse

Prezzo Viagra Pfizer http://viacialisns.com/#746 - buy cialis online Best Price Cialis 20mg Cialis Cialis Miglior Prezzo Italia

LesOrdiff
LesOrdiff

Overdose Propecia http://cialisir.com - cialis Propecia Schwanger Werden Cialis Caratteristiche Levitra In Farmacia

Холбоотой мэдээ

Back to top button