Ж.Батзандан Н.Энхбаярын ТЭГЛЭХ, ЧӨЛӨӨЛӨХ, ҮНЭГҮЙ БОЛГОХ үлгэрийг үргэлжлүүлнэ

МАХН-ын зүгээс 2020 оны сонгуульд ялалт байгуулвал орон сууцны ипотекийн зээлийн хүүг тэглэнэ гэсэн амлалтыг дэвшүүлээд буй. Улмаар “Үнэгүй орон сууцны бүртгэл” хөтөлбөрийг орон даяар зарлаж, иргэдийг олноор нь бүртгэх аяныг идэвхтэй өрнүүлж гарсан. МАХН-ын дарга Н.Энхбаяр уг санаачилгыг нэлээд хэдэн жилийн өмнөөс ярьж, улс орныг хөгжүүлэх шинэ алхам хэрэгжүүлнэ гэж мэдэгдсээр ирсэн юм.
Гэтэл хэн ч бодвоос биелэхэд бэрхтэй Н.Энхбаярын амлалтуудтай адил шахам зүйлсийг Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан "Шинэ нам” амлаж эхэлжээ. Саяхан "Шинэ нам” төв зөвлөлийн хоёрдугаар их хурлаа хийсэн. Тэр үеэр "Шинэ нам”-ын дарга Ж.Батзандан:
- Нэг хүүхэдтэй хоёул хөдөлмөр эрхэлж буй залуу гэр бүл анхны орон сууцаа худалдан авахад нь ипотекийн зээлийн УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙГ ТЭГЛЭХ, хүүг 5 хувь болгон БУУРУУЛАХ,
- Төрийн өмчит их, дээд сургуулиудын төлбөрийг ТЭГЛЭХ,
- Гэр хороолол, нийгмийн тулгамдсан асуудлуудад чиглэсэн бүтээн байгуулалт хийж буй ААН-үүдийг НӨАТ-аас 100 хувь ЧӨЛӨӨЛӨХ,
- Гурваас дээш хүүхэдтэй айл өрхийг ХАОТ-аас 100 хувь ЧӨЛӨӨЛӨХ,
- Эмч, багш нарын цалинг 2 сая, өндөр настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад ХҮРГЭХ,
- 18-аас доош, 65-аас дээш настнуудад эрүүл мэндийн бүх үйлчилгээг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ болгоно. Үүнд эрхтэн шилжүүлэн мэс ажилбар хүртэл багтаах зэрэг шинж бодлогуудыг хэрэгжүүлнэ
гэдгээ амласан байна.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
soialisz baiguulaach GITLER shig
Uls toriin namuud gegch ni uls ornoo hogjuuleh tuhai bodit baidald tulguurlasan tootsoo sudalgaa hiij tuuniigee shinjleh uhaanchaar bodoj bolovsruulsan moriin hotolvor gargaj bodolgooroo uraldag bailtai. Getel mongol orond har zahiin duudlaga hudal mayagtai bolchihloo. Odoo yaah ve?! Hedii boltol namuudiin har zahiin duudlaga hudalgaar ulsaa hogjuulj,irgedee bayan tansag bolgoh geh ulgert huurtaj yavah ve?!
Эд нар оноо авах гэж л ингэж байгаа болохоос биш улс орноо гэж байгаа юм биш .улс орноо гэж байгаа бол тэр 1000 шахам хятад ,саарал жаггсаалт, оффшорчид улаанбаатарын утаа түгжирэл мэтийг яахав гэдэгийг эхлээ яримаар юм.