Улс төрийн мэдээ

Б.Батбаатарыг ИЗНН-ын даргаар бүртгэлээ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны аравдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв.

  1. Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ирүүлсэн албан бичгийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид албан бичгээр хүргүүлэхээр тогтов.
  2. Иргэний Зориг Ногоон Намын даргаар Б.Батбаатарыг бүртгүүлэхээр тус намаас ирүүлсэн өргөдлийг хэлэлцээд холбогдох хууль болон тус намын дүрэмд нийцсэн гэж үзэж бүртгэхээр шийдвэрлэлээ.
  3. “Давж заалдах шатны шүүх хуралдаанд бэлтгэх ажлын бүрдэл, хугацааны хуваарилалт, дарааллыг тогтоох, бэлтгэл хуралдаан хийх журам”-ын төсөлтэй танилцаж, шүүгчдийн саналыг тусгахаар боллоо. Улмаар журмын төсөлд давж заалдах шатны шүүхүүдээс санал авч, гүйцээн боловсруулж, нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж батлахаар тогтов.

Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр "Монгол Улсын дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдааны журам", "Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд бэлтгэх журам"-уудын хавсралтад өөрчлөлт оруулав.

Эх сурвалж: Улсын Дээд Шүүх

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 10, 2023 11:06

Баяр хүргэе

Холбоотой мэдээ

Back to top button