Далайн захиргаа: Зардлынхаа 18%-ийг гадаад томилолт болон удирдах ажилтнуудын 1 удаагийн тэтгэмжид зарцуулжээ

Манай улс Олон улсын далайн байгууллагад гишүүнээр элсээд хэдийн 27 жил өнгөрчээ. Тэгвэл Монгол Улсын далайн захиргаа гэх байгууллага байдаг хэдий ч хэр их хэмжээний мөнгөн төгрөг эргэлддэг талаарх нарийн мэдээлэл байдаггүй. Тэгвэл далайн захиргааны энэ оны эхний есөн сарын байдлаарх орлого болон зардлын тооцоог судалж үзсэн юм. Ингэхдээ тухайн байгууллагын шилэн дансанд тайлагнасан нээлттэй мэдээлэлд дүн шинжилгээ хийв.
-Эхний есөн сарын байдлаар 3.9 тэрбум төгрөгийн орлого оржээ-
Энэ он гарснаас хойш эхний есөн сарын байдлаар тус байгууллага нийт 3883.8 сая буюу 3.9 орчим тэрбум төгрөгийн орлоготой байжээ. Тэгвэл орлогыг нь сар бүрээр задалж, харцгаая.
Энэ оны эхний таван сард тухайн байгууллагад орж ирсэн орлогыг доор харууллаа. Үүнд,
- Нэгдүгээр сар - 361.1
- Хоёрдугаар сар - 197.2
- Гуравдугаар сар - 523.6
- Дөрөвдүгээр сар - 316.6
- Тавдугаар сар - 484.9
- Зургаадугаар сар - 565 сая төгрөгийн орлого орж иржээ. Ингэхдээ ихэвчлэн зургаадугаар сарын орлогыг бүгдийг нь үйл ажиллагааны орлого хэмээн нэрлэсэн байсан бөгөөд харин бусад нь далбаа ашигласны хураамж байсан юм.
Харин долоодугаар сард дөрвөн удаагийн гүйлгээ хийсэн мэдээллээс 316.7 сая төгрөгийн орлого оржээ.
Харин наймдугаар сард далбаа байршуулсан орлого хэмээн гүйлгээний утгатай нийт найман гүйлгээ хийжээ. Тодруулбал,
- Envision Harvest PTE.LTD - 83.6
- Foresight ship classification limit - 64.6
- Dutch Lloyd BV - 50.3
- Sing-Lloyd PTE.LTD - 93.4
- Cosmos marine bureau inc - 119.7
- International maritime bureau of SH - 92.8 саяыг тус тус манай далайн захиргаа руу шилжүүлсэн байна.
Түүнчлэн хаанаас шилжүүлсэн нь тодорхойгүй хоёр шилжүүлэг орж ирсэн байсан бөгөөд 388.9 сая төгрөгийг шилжүүлсэн байсан юм.
Есдүгээр сард нийт 225.4 сая төгрөгийг далбаа ашигласны төлбөрт шилжүүлсэн байна.
-Зардлын тайлангийн хоёрдугаар улирлын мэдээ байсангүй-
Тэгвэл энэ оны эхний есөн сарын байдлаар нийт хэчнээн төгрөгийн зардлыг юунд зарцуулсныг харцгаая. Үүндд,
- Нэгдүгээр сар - түрээс - 14.05 сая
- Хоёрдугаар сар - мэдээлэл байхгүй
- Гуравдугаар сар - тоног төхөөрөмж худалдан авах, томилолт, улсын төсөв, түрээс - 157.3 сая
- Дөрөвдүгээр сар - гадаад томилолтын тийз, ISO нэвтрүүлэх, түрээс - 45.5 сая
- Тавдугаар сар - түрээс, орлого бүрдүүлэлт, онгоцны тийз, нэг удаагийн тэтгэмж, гадаад томилолтын зардал - 126.6 сая
- Зургаадугаар сар - далбаа ашиглуулсны төлбөр - 170.7 сая
- Долоодугаар сар - түрээс - 19.5 сая
- Наймдугаар сар - тендер, ISO нэвтрүүлэх, улсын төсөвт төвлөрүүлэх, түрээс, гадаад томилолт - 217.9 сая
- Есдүгээр сар - түрээс, нэг удаагийн буцалтгүй тусламж, томилолт, тийзний төлбөр, гэрээт ажлын гүйцэтгэл - 164.7 сая төгрөгийн зардлыг тус тус зарцуулжээ.
Ийн тооцоолбол эхний есөн сарын байдлаар нийт 916.25 сая төгрөгийн зардал гаргасан байгаа юм. Харин дээрх зардлуудаас зарим сарынх нь олон төрлийн үйл ажиллагаанд зарцуулсан байсан билээ.
Гуравдугаар сард нэг удаагийн тэтгэмж хэмээн нэг хүнд 10 саяыг өгчээ.
Гуравдугаар сарын төлбөр дунд Ш.Азмаа гэх хүнд нэг удаагийн тэтгэмж хэмээн 10.16 сая төгрөг өгсөн талаарх мэдээлэл байв. Мөн улсын төсөвт 80, гадаад томилолтын зардалд 12.15, томилолтын онгоцны тийзийн төлбөрт 11.25 саяыг тус тус зарцуулсан байна. Харин түрээсийн төлбөрт 14.5 саяыг зарцуулжээ.
Дөрөвдүгээр сард томилолтын тийзийн зардалд 16 саяыг зарцуулжээ.
Дөрөвдүгээр сард түрээсийн төлбөрт 19.27, гадаад томилолтын тийзийн төлбөрт 16.2 саяыг тус тус зарцуулсан байна.
Тавдугаар сард гадаад томилолттод 39 саяыг зарцуулжээ.
Тавдугаар сард Ю.Өлзийжаргал болон н.Дашбалбар нарт нэг удаагийн тэтгэмж хэмээн 20, Ю.Өлзийжаргалд гадаад томилолт хэмээн 38.8 саяыг тус тус зарцуулжээ. Мөн онгоцны тийзийн төлбөр хэмээн 23.2 сая төгрөгийг төлсөн байна. Сангийн яаманд орлого бүрдүүлэлт хэмээн 20 саяыг өгсөн бол түрээсийн төлбөрт 19.5 саяыг төлжээ. Харин завины засвар хэмээн Б.Нэргүйд 5.2 саяыг зарцуулсан байна. Ю.Өлзийжаргал нь захиргаа удирдлагын хэлтсийн дарга юм. Харин Б.Нэргүй нь Усан замын тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн ажээ.
Зургаадугаар сард Б.Оргилд 6.4 саяыг далбаа ашиглуулсны төлбөр хэмээн шилжүүлжээ.
Зургаадугаар сарын зардлыг Хоббизоон ХХК 5.7, Нандинвэй ХХК 12.8, Б.Оргил 6.4, Аудитын шалгалтын орлого 36.2, Монгол даатгал ХК 9.9, СБД.НДХ Төвлөрсөн сан 21.6, Тендерийн урьдчилгаа болон Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст 59.8 саяыг тус тус зарцуулжээ. Б.Оргил нь тус байгууллагын Хөлөг онгоцны бүртгэл, хяналтын хэлтсийн даргын албан тушаалыг хашдаг байна.
Наймдугаар сард Ш.Долгионы гадаад томилолтод 36.7 саяыг зарцуулжээ.
Наймдугаар сарын задаргааг харвал Ш.Долгионы гадаад томилолтод 36.7 сая, улсын төсөвт 40 сая, түрээсийн төлбөрт 19.5 сая, ISO нэвтрүүлэх ажлын гэрээний урьдчилгаад тав, тендерийн санхүүжилтэд 26.7 саяыг зарцуулна гэжээ. Тус тендерийг шалгаж үзэхэд 22.9 саяар есөн ширхэг иж бүрэн компьютер, 1.3 саяар нэг компьютерийн дэлгэц, 2.4 саяар нэг ширхэг зөөврийн компьютер авсан байв. Ш.Долгион нь Усан замын тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн юм байна.
Есдүгээр сард Ш.Долгионд гадаад томилолтод 5.8 саяыг зарцуулжээ.
Есдүгээр сарын зардалд Ш.Долгион гэх хүний гадаад томилолтод 5.8 сая, тийзний төлбөрт 5.1 сая, байрны түрээст 19.5 саяыг тус тус төлжэ. Харин Т.Төмөрт гэх хүнд гэрээт ажлын гүйцэтгэл хэмээн 31.2 сая, нэг удаагийн буцалтгүй тусламжийг Б.Нэргүй гэх хүнд 10 саяыг тус тус өгсөн байна. Харин утга нь тодорхойгүй 93.1 сая төгрөгийн зардал гаргажээ.
Зардлуудаас тооцоолж үзвэл гадаад томилолтод 93.5, гадаад томилолтын тийзийн зардалд 32.6, нэг удаагийн тэтгэмжид 40.16 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна. Эдгээр нь нийт зардлынхаа 166.3 сая 18 хувийг эзэлж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайд усанд онгоцны зард�##�д мөнгө зарцуулах хэрэг байна уу
Гадаад руу томилолтод явуулж байгаа нэртэйгээр эмчилгээ үйлчилгээ аваад аялж зуга�##�аад яваа дарга нарыг хянах газар гэж манайд байна уу
Ашигч хонжооч нарыг ялгаж гаргамаар байна аа
Нэг иймэрхүү нууцхан мөнгөний урсг�##�
Иймэрхүү мэдээллээ тухайн байгууллагаас нь тодруулга мэдээлэл авч баймаар юм. Гадаад томилолтын зард�##� гэж байгаа ч яг явж байгаа хүмүүс нь гуйлгачин шиг л явдаг шдээ. Долларын ханш өссөн учраас нээх их мөнгө юм шиг харагдаад байна. Гадагшаа явах томилолтын мөнгийг бол нэммээр л санагдсан шүү.Худлаа сесаанцлах гээд ядцан юмаа наад байгууллага чинь д�##�айн захиргаа гээд нэртэй байгааз дээ монгол улс д�##�айгүй тиймээс гадагшаа л харилцана шдээ. Ирээд уулз хур�##� семинарт суу гэхээр яахийн явахгүй байхынмуу. Явсан ч сангийн яамнаас бат�##�сан мөнгө нь хаанаа ч үгүй ц�##�ин энэ тэрээсээ нэмж хачирлаад л явдаг шүү. Ажилдаг хүнийй ар гэрээс бичин байна мэдэж байгаагын хувьд
Сайн ш�##�гаад буруу зөвийг нь тогтоогоод өгөх нь зөв бхаа. Мэргэжлийн бус хэдэн цүнх баригчдын цуглуулга болчихсон газар бх.
Нэг л их эрэн сурв�##�жлага хийдэг хүмүүс, хардах эрх ямар ч сэтгүүлчид бий гэвч сэтгүүлч хүн үнэн бодит мэдээлэл дээр үндэслэж үнэн зөв мэдээлэл олон нийтэд түгээх эрх үүрэгтэй, тиймээс �##�ь �##�ь т�##�аас мэдээлэл цуглуулж ярилцлага хийж ажилламаар байнаа.