Нийгэм мэдээ

Манай улс анх удаа эмнэлэг хооронд дроноор цус тээвэрлэлээ

Манай улс анх удаа эмнэлэг хооронд дроноор цус тээвэрлэлээ. Тодруулбал, Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хүртэлх нийт 4,75 км зайд "AirTruck" буюу тусгай ложистикийн дрон ашиглан ачааг тээвэрлэх анхны туршилтыг амжилттай хийв.

Энэхүү төсөл нийслэл хотын авто замын дэд бүтэц, түгжрэлээс шалтгаалан түргэн тусламжийн машин замын хөдөлгөөний ачаалалтай үед удааширдагтай холбоотой хэрэгжиж байгаа юм.

Цаашид, цус сэлбэлт судлалын үндэсний төв болон эмнэлгүүдийн хооронд дроноор тогтмол нислэг үйлдэх маршруттай болвол замын түгжрэлд өртөхгүй түргэн шуурхай, чанартай тээвэрлэх боломжтой болно хэмээн үзэж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Болж байна

Зочин
Зочин

Одоо бол хүйтэн агаарт нөгөө цус нь хөлдөөд чанарын баталгаагүй болох байх. Зун яадгийн гэхээс?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Цусыг гүн хөлдөөж буюу -80с хадгалдаг гэж сонссон

Холбоотой мэдээ

Back to top button