НИЙГЭМ

Бригадын генерал Ч.Цогтжаргал: Цагдаагаас биднийг буруутай гэж тогтоовол хариуцлагаа хүлээнэ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай залуу өнөөдөр өглөө нас баржээ. Тэгвэл, тухайн хэргийн талаар ЗХЖШ-аас олон нийтэд хандаж дахин /2023.11.14, 00:10 цаг/ мэдээлэл хийлээ. Тодруулбал, ЗХЖШ-ын Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч, Бригадын генерал Ч.Цогтжаргал

"Хэргийн эхний процессыг бид танилцуулсан. Дахин танилцуулах нь зүй. Зэвсэгт хүчний 326 дугаар ангид арваннэгдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө нэг байлдагч маань харамсалтайгаар амиа алдлаа. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлж байна. Өнөөдөр өглөө 06.30 цагт командлалын жижүүр над руу ярьсан. Учир нь өглөөний 06.00 цагт бослого эхлэхэд нэг цэрэг босоогүй. Очоод үзтэл амиа алдсан байсан. Одоо цагдаагийн байгууллагын үзлэг шалгалт явагдаж байна. Үүнтэй холбоотойгоор зарим албан хаагчийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. 

Мөн одоогийн байдлаар бидний буруу гэж цагдаагийн байгууллагаас тогтоогоогүй байна. Хэрэв цагдаагийн байгууллага биднийг буруутай хэмээн үзвэл бид хариуцлага хүлээхэд бэлэн" гэсэн юм.

Харин сэтгүүлчид болон нас барсан цэргийн ар гэрийнхэн түүнтэй хамт алба хааж байсан ангийнхантай нь камерны өмнө уулзах хүсэлт тавихад цагдаагийн байгууллагаас "заавал тэдгээр байлдагчдын ар гэр болон өөрөөс нь зөвшөөрөл авах ёстой байдаг" гэж хэлсэн хэмээв. Мөн тус ангид алба хааж буй байлдагчдын ар гэрийн төлөөлөл тэднийг тус ангид үргэлжлүүлэн алба хаалгахгүй авч харимаар байна гэдгээ илэрхийлээд байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

togttono jangaa id

Зочин
Зочин

Ene yostoi teneg gar bnaa. Khynd ykhel khagatsal tokhioldood baikhad maasaitlaa ineegeed suydag. Khynii naad zakhiin asuultand ch khariulchikh tenkhelgyi. Dagaj yavaa salbadainuud n' ch gsn ajlaa meddeggyi doloogch nar bna leesh dee. Iim baikhad yaj armi khugjij, ajil n' saijrakh ve dee

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Яагаад заавал алуулсан гээд байгаа юм бэ өвчнөөр явсан байвал яахав учрыг нь олох л хэрэгтэй дээ уужуу ухаантай бай

Зочин
Зочин

цагдааг зохицуулнаа гэсэн үг үү

Зочин
Зочин

Дарангуйллыг төр ноёлж энэ цаг дор хүүхэд гаргах ч хэрэггүй бололтой. Ямартаа ч хөвгүүдээ цэрэгт явуулахгүй байх нь хамгийн зөв гарц байна.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Хэн хүүхэд гарга гээв ккк

Зочин
Зочин

Камерын бичлэг баримтаар үзүүлээгүй цагт та нарт итгэхгүй шүү!!!

Зочин
Зочин

Хэн хариуцлага хүлээх гээд байгаан

Зочин
Зочин

Энэ хэдээр генерал авсийм бол.

Зочин
Зочин

Олон цэрэг амиа алдаж байхад нэг ч сайд огцорохгүй юм. Хэдэн хүүгийн авч байж, сайд огцордог болох юм бол. Ийм амьгүй албат бас генерал гэж байгаа, Хүрэлсүхийн баруун гар гэж байгаа, Хүүхдийн аминаас илүү сайдыг татварын мөнгөөр тансаглуулах шаардлагагүй. Сайдыг огцоруулж, тэр мөнгийг цэрэг хүүгийн ар гэрт олгоё. Олон хүүг алуулахгүйн тулд Сайдыг тэр зөнөсөн өвгөн зөвлөгч Дашзэвэг нарыг Монголын армиас үтэр түргэн зайлуулах нь зөв.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Эхдээ цэрэг хүн эх орныхоо ард түмнээ газар шороогоо хамгаалах үүэгтэй байдаг нэг нь нас барлаа гээд бусад цэргүүд гэртээ харих уу эцэг эх нар ямарч ухаан алгаа

зочин
зочин

hun alchihaad yundaa baysaad bgaa nobsh be chi

зочин
зочин

muusain yargachin armi odoo hun alahaa bolioch ee

Ард
Ард

Хуцдаг новш вэ? Эхлээд хариуцлагаа өөрөө хүлээгээд ажлаасаа огцордог юм. Дараа нь шаардлагатай гэж үзвэл чамд хуулийн хариуцлага гэдэг юмыг хүлээлгэх ёстой. Гэхдээ энэ ч манайд үгүй л биз дээ.

Зочин
Зочин

ЮУ ЯРИАД БАЙГААН БЭ ТЭГСЭНЭЭЭ ИНЭЭСЭН ЗУРГАА ӨГЧ ЭТР ДОРОМЖЛООД БАЙГААМУУ

Зочин
Зочин

Үүнээс өмнө нас барсан цэргүүдийн үед яагаад хариуцлага хүлээгээгүй байсан юм бэ?

Холбоотой мэдээ

Back to top button