НИЙГЭМ

Иргэдийг ирэх оноос автобусаар үнэгүй зорчуулах асуудлыг судалж байна

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс иргэдийг автобусаар үнэгүй зорчуулж эхлэх асуудал судалгааны түвшинд яригдаж байгаа ажээ. Тодруулбал, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд, нийслэл хот 600 автобус авах олон улсын нээлттэй тендер зарлаж, ирэх оны нэгдүгээр сард оруулж ирэхээр төлөвлөөд байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор шинээр оруулж ирэх 600 автобус шугамд явж эхэлбэл иргэдэд зургаан сарын хугацаатай автобусаар үнэгүй зорчих эрх бүхий карт олгож эхлэх тухай асуудлыг ч ярьж байна. Харин иргэд үнэгүй зорчиж эхэлбэл нийтийн тээврийн компаниудад төрөөс татаас өгөх зохицуулалт үйлчилнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
39 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

1000төг болно гээд бсан одоо болхоор үнэгүйч гэх шиг тохуу хийхээ болимоор юмоо

Д. А .
Д. А .
Reply to  Зочин

Сонгуулийн шоу эхэлүүлэх гээд л

Зочин
Зочин
Reply to  Зочин

Даапаалж бгаам шүү бас л

Зочин
Зочин

Иргэн миний бие сүүлийн 2 жилийн хугацаанд автобусөар бүх иргэдийг үнэгүй зорчуулах талаар сайт бүр дээр бичиж байна. Манай энэ эрх баригчид хэтэрхий удаан тэнэг гэх ч хаашаа юм . Ямарч мэдрэмжгүй санаачилгагүй нөхөд байх юм даа.

Зочин
Зочин

Европын зарим орнууд одооч нийтийн тээвэр нь үнэгүй явдаг юм билээ. Ер нь автобусаар үнэгүй явах юм бол машин эос цөөрнөө Нямбаатараа чи одоо л зөв дуугарч байна.

Зочин
Зочин

Ха ха арай юу

Зочин.
Зочин.

Балай юм ярихаа больё сонгууль шоу.дэлгүүрүүд үнэгүй бараагаа өгнө гэх нь холгүй боллоо.улс хувь хүн дампуурдагийм байгаа биз дээ.

Зочин.
Зочин.

Автабусаа хурдан шинчилээд 1000к хурааж аваа.7 буудлын Должин эмээ зөвлөж байна.

Зочин
Зочин

Сонгууоийн шоу хийж, элдвээр ард иргэээр тохуурхах юм. Намайг сонгоорой, автобус үнэгүй болно гэх юм биздээ? Түүнд нь хууртаад сонго, уйл болно биз?

ванга
ванга

Би ванга шиг зөгнөчих үү. үнэгүй зорчих эрхтэй картыг нь хэдэн нөхөд аваад дамлана, шаглана. Бужигнаан үүсч иргэдийн бухимдал ихэснэ, хэдэн ХМХ сурвалжлаад 2, 3 хоног нийгмийн халуун сэдэв болно. баахан хүн хий дэмий нийтийн тээврээр зорчоод шинээр ирсэн/үнэндээ шинэ биш/ автобуснууд нь эвдрээд, доторх эд зүйлс нь хэмхрээд урагдаад дуусна. шинэ гэх хуучин автобуснуудаа иргэд бид өөрсдөө эвдээд хуучруулчихсан болж таарна.
Нөгөө өнцөг: татвар төлөгчдийн мөнгөөр нийтийн тээврийн алдагдлыг нөхнө. мэдээж дундаас нь ашиг хийнэ. төрийн мөнгө гэж үгүй, татвар төлөгчдийн мөнгө л бий.
биднийг уярааж, нээрээ тийм дээ гэж бодтол хэлэх шалтгаан нь их хотын түгжрэлийг сааруулах бас нэг бодлого гэж тайлбарлана. 6 сарын хугацаа гэдэг нь сонгуулийн үетэйгээ таарч байгаа нь бүр ч хоржоонтой.

Зочин
Зочин
Reply to  ванга

Нэгэнт үнэгүй юм чинь картаар яадаг юм

Зочин
Зочин

Тэнэгтээрэй

Зочин
Зочин

Энэ үхэж байсан МАН хэдэн хүний санал авах гэж хуцаж өгөх юм аа

Зочин
Зочин

төлбөрийг бэлэн мөнгөөр зорчдог бус бүрэн авдаг болгоно гэхийн оронд үнэгүй болгох юм яриад энэ хөлдүү духнуудыг яаяа даа. сонгууль бодоод улс орны цаашдын хөгжлийг бодохгүй гарууд юмаа. эвтэйхэн цэвэрхэн автобустай болгоод 1000 төг болгохоо бодоочээ. одоогийн удирдлагууд сумтайбазараасаа муу сэтгэж эхлэв. газраа байраар солино, бүрэн шаталтын зуух тараах, цахилгаан халаагч тавих зэрэг чинь дандаа л туршигдсан кейсүүд шүү дээ, та нар энэ бүхний хаагуур явж байсан юм. нямбаатар нь дотоодод хувийн сургууль төгссөн юм байж, бусад дарганцар нь нөгөө харвард гэдэг дамжаандаа явж байсан болохор энэ бүгдийг мэдэхгүй давтан нуршиж байна даа

Зочин
Зочин

наад татаасанд өгөх гээд байгаа мөнгө чинь та нарын хувийн ,авмлгын мөнгө биш бидний, татвар төлөгчдийн мөнгө шүү_ нэг ёсондоо биднээс суутгаж аваад бидэнд үнэгүй өгч байгаа шиг харагдах юм байна л даа. даапаалчих юм байна даа.

Зочин
Зочин

Үнэгүй хоол өгвөл маш сайн байна бүх насаар нь УИХ ын гишүүнээр сонгосон ч яахав.

Иргэн
Иргэн

Үнэгүй явуулна гээд ногоонуудаа хөдөлгөөнд оруулах гээгүй биз дээ үнэгүй болохоор бөбөөчид ч орж ирнэ удахгүй үнэр танар сандал суудал гадна дотор ялгахгүй болчихно

Зочин
Зочин

Тэнэгтэнэ тэнэгтэнэ гэхэд арай юу

зочин
зочин

Сонгуульд найдваргүй болсноо мэдрээд үнэгүй автобус зүүдлэж хонож дээ хотын дарга маань, МАН ер нь явцгүй боллоо шүү.

Мөнхбат
Мөнхбат

Энэ сонгуулийн шоу шүү

Зочин
Зочин

Тог бензин юмны үнэ хөдөөгөөс хямд дээр нь үнэгүй автобусаар зорчих.Юун төвлөрөл түгжрэл утааг саармагжуулах.Улс бизнес хийхээ болиод хувьд шилжүүлж байж хулгайн бузар зогсоно шүү.

УБ хот иргэн
УБ хот иргэн

Зүгээр олигтойхон сайн автобус худалдаж аваад бүх хүмүүсээс мөнгө аваад зорчуул. Автобус ХХК-д ТАТААС гэж мөнгө өгөх ямар ч хэрэггүй. Энэ мөнгөө тэр үнэгүй явах ёстой гэх тэтгэврийн, халамжийн хүнд нь өг өө. Үргэлж л хэн 1-нмй луйврын бизнесийг бид нар тэтгэх ёс байхгүй шүү.

Д. А .
Д. А .

Оны өмнө оруулж ирнэ гээд байсан яалаа Худлаа попордчих юм байна л даа АВТО ТЭЭВРИЙН ГАЗАР ДАМПУУРАХ ГЭЭД БАЙНА ҮНЭ 1000 БОЛГОНО ГЭЭД БАЙСАН СОГУУЛИЙН ШОУ-ГАА ХИЙХ ГЭЭД БАЙНАА ХУЛГАЙЧ НАР ❗❗❗❗

Зочин
Зочин

Тэр нь дээрээ. Тэгвэл жинхэнэ шударга ёс тогтох гээд бхйна.

Зочин
Зочин

Тэгвэл бүгд хз эаргалтай Улаанбаатарчууд болох гээд байнаа.

Зочин
Зочин

Дэмжиж байнаа.

Зочин
Зочин

Тэгвэл МАН нам 2024 онд шууд ялна. Ванга шиг хэлий.

Зочин
Зочин

Хүрэлбаатараа бодоорой.

Зочин
Зочин

Тэгвэл танай намд өгнөө. Угаасах дандаа 80% нь үнэгүй зорчдог биздээ.

зочин
зочин

Dampuuruulah gej bndaa. Ashig sonirhol bgaa bolovuu

Хэт хол харж байна гээд
Хэт хол харж байна гээд

Үнэгүй зорчуулна гэдэгээ болио . Ер нь ямар нийгэмрүү гулсуулах гээд байна. Үнэ цэнэгүй юмны ард заавал хариу авах нөхцөл байдаг . Ард иргэдээ дарангуйлал улны биш ядуурал биш гуйланчлалруу хөтлөх гээд байна уудаа .

Зочин
Зочин

Нийтийн тээвэр үнэгүй байна гэж юу байхав дээ, зүгээр л хүртээмжтэй цэвэрхэн байхад л болоо

Ц.Цэвээн
Ц.Цэвээн

Автобусаар үнэгүй явах гэсэн хүн алга. Яах гэж ингэж марзагнаад байнаа. Сонгуулийн шоу юу. Болиорой та нар.

Зочин
Зочин

Хүмүүс мөнгө төлдөг болохоор автобусанд суухгүй, хувийн машинаа унаад байгаа юм биш. Үйлчилгээ сайн, автобус цагийн хуваарийн дагуу яддаг, хүрэлцээтэй бол мөнгөө төлөөд л явна шдэ. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлдөг татвар ихдээд ийм юм ярьж эхэлж байгаа бол, татварын хувь хэмжээгээ бууруул. Энэ төрд толгой нь ажилладаг хүн ер нь байна уу?

Зочин
Зочин

Ёстой л арга ядсан шийдвэр бнадаа.Төрийн албан хаагчдаа хувийн унаагаар зорчихийг нь болиулаачээ.Тэгвэл түгжрэл саарна шүү.Албан байгуулагуудын алба хаагч ажилчиддаа автобус гаргаж өгөө.

Зочин
Зочин

Хулгайчид

Зочин
Зочин

Арай дэнднээ. Одоо ч ихэнх зорчигч нь үнэгүй, хөнгөлөлттэй хүмүүс үйлчлүүлж байна. Автобусанд мөнгөгүйдээ суухгүй байгаа юм биш

Зочин
Зочин

Биеийг нь даалгаж амьдруулахгүй бүх юмыг үнэгүй болгоод. Ажил хийх сонирхолгүй болголоо.

Зочин
Зочин

Zov

Холбоотой мэдээ

Back to top button