Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сонгуульд нэр дэвшихээр горилогчдод ажлаа өгөх гуравхан хоногийн хугацаа үлдлээ

Он дуусахад тавхан хоног үлдлээ. Энэ долоо хоногийн баасан гараг амралтын өдөр тул УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогчид өнөөдөр, маргааш, нөгөөдөр /2023.12.16,27,28/ буюу үлдсэн ажлын өдрүүдэд үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхөөр байна.

Нэр дэвшихээр горилох хүмүүс оноос өмнө эрхэлж буй албан тушаалаа хүлээлгэн өгөх ёстой.

Сонгуулийн тухай хуулийн 29.4-т: Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна: 

  • 29.4.1.төрийн жинхэнэ албан хаагч
  • 29.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан
  • 29.4.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал

Тэгэхээр, “Нэр дэвшигч нь...” гэсэн ерөнхий тодотголын хүрээндээ, жагсаалтаар нэр дэвшигчид ч мөн төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан, эсвэл төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирлаар ажиллаж буй бол нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгөх ёстой болж буй.

Дараах нэрс тодроод байгааг багцлан хүргэе.


-Ж.Энхбаяр энэ жил өнжихгүй-

  • ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр

2020 оны УИХ-ын сонгуулийг Я.Содбаатар, Ж.Энхбаяр, генсек Д.Амарбаясгалан нарын хүмүүс өнжиж, сонгуульд намаа удирдаж оролцсон. Тэдний хувьд ЖДҮХС-аас зээл авсан гэх асуудалд холбогдсон учраас “өнжсөн”. Ж.Энхбаярын хувьд сонгуулийн дараа улсын томоохон ТӨХК-иудын аль нэгэнд захирлаар очих, сайдаар томилогдох хувилбарууд яригдаж байсан ч тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх болсон. Улмаар Ерөнхийлөгч болоход нь дагаж одоогийн албан тушаалдаа ирсэн билээ. 

-Ч.Хүрэлбаатарын баруун гар С.Наранцогт Дундговийг зорино-

  • "Эрдэнэс Монгол" С.Наранцогт

"Эрдэнэс Монгол"-ын С.Наранцогт Дундговийг зорино. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Ч.Хүрэлбаатарын нөлөө өндөр байгааг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирлаар С.Наранцогт томилогдсоноор нотолсон. Тэрбээр Ч.Хүрэлбаатарыг хэдэн жил дагаж яваа. 

Тэрбээр, Хөдөлмөр, Боловсролын чиглэл хариуцсан яамдад ажиллаж байгаад, Сангийн яамыг Увсын фракцийнхан удирдах болсноор тийш шилжиж байсан намтартай. Улмаар Сангийн яамны ТНБД-ын албан тушаалаас ЭЗХ-ийн дэд сайд болж, түүнээсээ "Эрдэнэс Монгол" ХХК руу шилжсэн. 

"Эрдэнэс Монгол" нь "Эрдэнэт үйлдвэр", "Эрдэнэс Тавантолгой", "Эрдэнэс Оюутолгой" зэрэг монголын томоохон 10 гаруй ТӨХК-ийг удирдлагаар хангадаг. Төсвийн бус, ТӨХК-иудын хамгийн их мөнгөний урсгалтай газар MCS, Таванбогд групп гэсэн том бүлэглэлүүдийн төлөөлөл очсон хэмээн шүүмжлүүлж байв.

-Н.Цэрэнбат дахин Увсыг зүглэх үү-

  • "Эрдэнэс Оюутолгой" компанийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат

БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат 2020 оны УИХ-ын сонгуулиар 15-р тойрогт Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нартай баг болж дэвшсэн ч гараагүй.

Н.Цэрэнбат МАН дотор аль ч талд нөлөөлөл үүсгэж чаддаг улс төрч. М.Энхболдын Засгийн газрын үед БОАЖ-ын сайд болж, огцроход нь сайд хэвээрээ үлдэж байв. Дараа нь У.Хүрэлсүхтэй ч ойр гэдгээ баталж, 2021 он гараад ХХААХҮ-ийн сайдын зөвлөх болсон. Дараа нь эл албан тушаалд ирсэн билээ.

-Д.Занданбат Өмнөговьд нэр дэвшинэ-

  • Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат

Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат Өмнөговьд нэр дэвших сонирхолтой.

Түүний хувьд, ХУД-ийн Засаг дарга, СБД-ийн Татварын хэлтсийн дарга, ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, ТЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажилласан. 2019 онд ҮАГ-ын дарга болсон. Эл албан тушаалд ирээд элдэв улс төр, бизнесийн агуулгаар тохироо хийж, алдаа зөрчлүүдийг нуун дарагдуулж буй тухай асуудлууд далд яригддаг чимээгүйхэн албан тушаалаа хашсаар суудаг гэх ам дайрсаар ирсэн. 30 жил төрд зүтгэхдээ 3.5 сая төгрөгийн зангиа сольж зүүдэг болсон тухай бичлэг нь, цахим орчинд шүүмжлүүлж байв.

-Х.Алтай нийслэлд нэр дэвших үү-

  • Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 2004 онд эрх зүйч мэргэжлээр төгсөөд “Бороо гоулд” төслийг хэрэгжүүлж байсан Канадын “Сентерра гоулд” компанид Засгийн газартай харилцах албанаас ажлын гараагаа эхэлжээ. Мөн Швейцарь улсад түүхий эдийн арилжааны чиглэлийн компанид ч ажиллаж байсан намтартай.

2007 оноос С.Баярыг Ерөнхий сайд болсны дараа шадар туслах болсон. Үүний дараа 2010 онд Хөрөнгийн биржийн Тэргүүн дэд захирлаар, 2011 оноос 29 насандаа Гүйцэтгэх захирал болж, 2014 он хүртэл ажилласан. 2016 оноос дахин Гүйцэтгэх захирлаар ирсэн.

-Д.Баатарсайхан Баянголд нэр дэвшинэ-

  • СЗХ-ны дарга Д.Баярсайхан:

Баянгол дүүрэгт нэр дэвшихээр зэхэж байна. Түүнийг 2019 онд УИХ-аас Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилсон юм. Тэрбээр санхүү менежмент эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн. Эл дүүрэгтэй олон шалтгаанаар холбоотой. Тодруулбал, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын сонгуулийн менежерээр ажиллаж байсан. Мөн түүний аав Баянгол дүүргийн ИТХ-д удаан ажилласан намтар түүхтэй.

-Б.Лхагвасүрэн Архангай аймагт нэр дэвшинэ-

  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс эхлээд олон хүн ажлаа өгч нэр дэвшихээр горилно.

Архангай аймагт нэр дэвшихээр зэхэж байна. Ажлаа өгөх асуудал удаа дараа хөндөгдсөн ч, өдий хүрч ирсэн. Өдгөө Архангайн тойрогт судалгаагаар "сайн" үнэлгээ авсан тул ийн цаг үеийг нь тааруулан ажлаа өгөх гэж байгаа аж. 

Уг тойрогт МАН-аас УИХ-д сонгогдсон Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, Ё.Баатарбилэг Хөгжлийн банкны хэргээр яллагдаад байгаа юм.

-Г.Энхтайван төрсөн нутаг Төв аймагтаа хүч үзнэ-

  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван 

МонголбанкныДэд Ерөнхийлөгч Г.Энхтайван Төв аймагт нэр дэвшинэ гэсэн мэдээлэл бий.

Түүний хувьд Улс төрийн хүрээнд түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатарын ойрын хүн гэгддэг бөгөөд одоогийн албан тушаалд ирэхэд нь нөлөөлсөн гэгдэж байв. 2020 оны сонгуулийн дараа Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилогдсон. Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлж, Гадаад харилцааны яам, Хөдөө аж ахуйн давхар даатгалын корпораци, Монголын үндэсний давхар даатгалын корпорацид ажиллаж байгаад Монголбанкинд ирсэн.

-Н.Тавинбэх Багануур, Налайхт нэр дэвшинэ-

  • Эрчим хүчний дэд сайд Н.Тавинбэх

Эрчим хүчний дэд сайд Н.Тавинбэхийн хувьд 2024 оны сонгуульд нэр дэвшихээр горилж, бэлтгэлээ хангаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Түүний хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдахад Эрчим хүчний сайдаар ажиллаж байв. Багануурын цахилгаан станцаас ажлын гараагаа эхэлж байсан намтартай. 2015 онд хүртэл мэргэжлээрээ, салбартаа ажиллаж байгаад тус дүүргийн Засаг даргаар нэг жил ажиллаж байсан бөгөөд 2008-2012 онд НИТХ төлөөлөгчөөр нэг удаа сонгогдож, намын гишүүний ажлаа идэвхтэй хийсэн нэгэн. Одоо Налайх, Багануур дүүргээ тойглож, нэр дэвшихээр горилж байна.

-С.Магнайсүрэн Говь-Алтайг зорих уу-

  • УУХҮ-ийн ТНБД С.Магнайсүрэн

Уул уурхай, хүнд үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нэр дэвших хүсэлтэй. Говь-Алтай аймгаа зорих хүсэлтэй байгаа ч намын удирдлагын зүгээс үүнийг нь зөвшөөрөхгүй байх магадлалтай аж. Түүний хувьд төрийн албаны мэргэшсэн хүн гэж тодорхойлогддог.

Говь-Алтай аймагт төрж өссөн, эрх зүйч мэргэжилтэй, УИХ-ын Тамгын газарт туслах, зөвлөх, нарийн бичгийн дарга, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т Тамгын газрын дарга, ХХААЯ-нд Сайдын зөвлөх, Сангийн яаманд Газрын дарга, Хөдөлмөрийн яаманд төрийн нарийн бичгийн даргаар , 2015 оноос Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан байгаад 2023 оны есдүгээр сараас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон билээ.


-Засаг дарга нар: Г.Өнөрбаяр, Э.Болормаа нарыг намынхан нь дэвшүүлнэ-

  • Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр

Түүний хувьд 2016 оноос хойш ХНХ-ын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2023 оны дөрөвдүгээр сард Завхан руу очсон. Завханаас УИХ-д сонгогдох зорилготой хүн хэмээн тодорхойлогддог. Өдгөө аймгийн МАН-ын хорооны даргын албыг ч хашдаг.

  • Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа

2022 оны наймдугаар сард Ховд аймгийн Засаг даргаар МАН-аас томилогдож очсон. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажлыг удаашруулсан гэж үзэж Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаад түүнийг аваачиж байв. Э.Болормаа 2021 оны хоёрдугаар сараас Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад ийн дэвшсэн. Тэрбээр үеийнхэн дундаа боловсролтой эмэгтэй хэмээн тодорхойлогддог. АНУ-ын Колумбийн их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 26, 2023 10:05

Засаг дарга, дэд сайдууд улс төрийн �##�бан хаагч. Улс төрийн �##�бан хаагч ажлаа өгөх хууль үгүй

0400
0400
12 сар 26, 2023 10:29

Эд нараас гарчихаар хүн даанч �##�га.Хулгайч МАН-чууд орчуулах болсоон

мэдсэн сэтгэгдэл
мэдсэн сэтгэгдэл
12 сар 26, 2023 11:15

Цэрэнбатын хэдэн хэрэг нь яасан юм бол одоо АТГ дээр байсан. найдвартай эрүүгийн хэрэг хийсэн дээ энэ хүн.

ИРГЭН
ИРГЭН
12 сар 26, 2023 11:43

Юу бодоцгооцон дахиж Сонгогдоно ажлаа өгч байгаан болдоо, Луйвардаж гарна даа ,тэ

Зочин
Зочин
12 сар 26, 2023 16:19

Харахаас хачин царайны хэдэн юм

Зочин
Зочин
12 сар 26, 2023 16:26

Хэн бэ гэдгээ таниулсан гарууд ичихгүй л сонгогдон гэнэ үү

Зочин
Зочин
12 сар 26, 2023 16:42

Монгол төр хаашаа яваад байна даа

Зочин
Зочин
12 сар 26, 2023 17:47

Хулгайч нар л бнадаа улсыг өөд нь татчихаар нохой ганцч �##�гоо хүүрэлсүхбн бууны ноход их бнаа

хүннү
хүннү
12 сар 26, 2023 18:28

Энхбаяр, Лхагвасүрэн, Магнайсүрэн, Цэрэнбат нар огт хэрэггүй.

Зочин
Зочин
12 сар 26, 2023 23:46

Наранцогт гэгч хүн хогийг унахыг харж бахаа ханганаа

Зочин
Зочин
12 сар 27, 2023 23:04

Энэ дотроос УИХ-ын сонгуульд сан�##� авчих хүн байна уу. Хэрэггүй л болов уу.

Зочин
Зочин
1 сар 2, 2024 12:22

Дан бузарууд байна. Магнайсүрэн үхсэн ацаараа төрийн �##�баны мэргэшсэн �##�бан хаагч байхав дээ. Мэргэшсэн хулгайч л байх

Холбоотой мэдээ

Back to top button