Ардын жүжигчин Л.Цогзолмаа 100, охин Н.Сувд 76 нас хүрч байна

Одоогоос 74 жилийн тэртээ нээлтээ хийсэн "Цогт тайж" киноны уран бүтээлчдээс ганцаараа сэрүүн тунгалаг байгаа МУ-ын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа 100 нас хүрлээ. Лувсанжамцын Цогзолмаа нь 1924 онд Төв аймгийн Угтаал-Цайдам суманд төржээ. Тэрбээр 1940 онд Урлагийн сургуулийн жүжигчний ангид орж 1942 онд төгссөн байна. Ингээд улсын циркт жаз хөгжимчин, төв театрт дуучин, жүжигчнээр ажиллаж байв. Мөн 1957-1961 онд МУИС анх удаа мэргэжлийн найруулагчийн анги нээхэд элсэж төгсжээ.
Өдгөө 100 насны өндөр босгыг даваад буй Ардын жүжигчин Л.Цогзолмаа
- 1945 онд "Цогт тайж" түвдийн гүнж Дулмаа
- 1956 онд "Манай аялгуу" дуучин
- 1979 онд "Бушхүүгийн үлгэр" Наран ээж зэрэг дүрүүдийг кино урлагт мөнхөлсөн.
Түүнд 1945 онд БНМАУ-ын гавьяат жүжигчин, 1951 онд БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал, 2001 онд МУ-ын Ардын жүжигчин, 2007 онд МУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн. Харин түүний охин Намсрайн Сувд энэ жил 76 нас хүрч буй. Н.Сувд нь Монголын кино урлагт голлох хувь нэмэр оруулсан томоохон төлөөллийн нэг билээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв сайхан хүмүүс дээ! Энэ ертөнцийн бүх л сайн сайхныг хүсэн ерөөж байна
Ээж нь лаг юм аа.
Хувь хүн рүү дайраагүй шүү. Цэвэр мэргэжлийн үүднээс хэлэхэд, ямар ч авьяасгүй хүмүүс
тэр хүний насыг хүндлээрэй муу гөлөг минь
Цогзолмаа гуай хөгжим тоглодог,их сайхан дуулдаг.сувд гуай москвад ГИТИС(государственный институт театр искуств советского)д жүжигчний анги төгссөн сайн жүжигчин
Бага ч гэсэн бусдыг хүндэлж сур м�##� аа. Цогзолмаа гуайг хүндлэхгүй хүн монголд байх ёсгүй.Үнэхээр ээжүүдийн дээж нь болж тодорсон хүн. Хүмүүсийн хайрыг татмаар сайхан хүүхдүүдтэй. Улам урт наслаж аз жарг�##�тай амьдрахыг хүсье
Цогзолмаа гуайг ээж маань их магтаж ярьдаг сан үнэхээр тийм сайхан хүн юм. Үр хүүхдүүд нь ч жирийн иргэн бидэнд үлгэр дуури�##�тай бүх зүйлээрээ сайхан харагддаг шүү. Ахмадуудадаа баяр хүргэе жаргаж сэтгэл дүүрэн тэнүүн амьдрахыг хүсэн ерөөе .
Товчхон түүх: Ээж маань хөдөөнөөс орж ирээгүй 16-18 насны орчимд төрөх газар цэвэрлэгээ хийж байхад нь Цогзолмаа гуай өөрөө төрөх гэж байхдаа ийм сайхан охиныг өөр сургууль ажилд оруулах юмсан гэж сэтгэл зүрхээсээ хандсан гэсэн. Эээж маань бичиг үсэг мэдэхгүй болохоор их санаа зовж байсан гэсэн
Нэг л их том том ярьсан пээдгэрүүд. Цогзолмаа ээжийнхээ унасан нутаг Угта�##�цайдам -д туслах сэтгэл байдаггүй юм уу, та нарт. Ерөөсөө энэ т�##�аар анхаарахгүй юм даа. Бараг энэ суманд төрсөнийг нь нуудаг бололтой.