УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Ч.Хүрэлбаатарын хуулийг сонгуулийн дараа иргэдээр хэлэлцүүлээч гэж Ерөнхийлөгч байсны хувьд хүсэж байна"

Ерөнхийлөгч асан Х.Баттулга ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтыг хуулийг татахыг шаардаж, Г.Занданшатарт хандлаа. Энэ үеэрээ тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Шууд дамжуулалт:

Тэрбээр: 100 мянган ам.долларын босго байхгүй болоход хөрөнгө оруулагч нэртэйгээр ямар ч хүн орж ирээд өнөөдөр газар эзэмшиж, гэр бүлээрээ оршин суух нөхцөл байдал бий болгосон цоорхой хууль болох нь. Иргэдээрээ хэлэлцүүлээч. 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа хэлэлцүүлээч ээ гэдэг асуудлагы Ерөнийлөгч байсан хүний хувьд санаа зовнин АН-ын гишүүд, залуучуудын төлөөлөлтэй хамт орж уулзлаа. УИХ-ын дарга хүлээж авч байна. Хүлээж авах ёстой. Гадны хөрөнгө оруулалт гэж юу вэ гэхээр, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа Японы Ерөнхий сайд Абэ Монголд ирэхэд "Өмнөговьд байдаг Тавантолгойд хөрөнгө оруулна" гээд санамж бичиг зурж байсан. Санамж бичиг зураад "Япончууд хөрөнгө оруулах юм байна" гэсний дараахан асар том довтлогоо болсон. Та бүхэн санаж байгаа бол Баянгол зочид буудал дээр очиж, над руу дайрч, баривчилна гэсэн төрийн том дайралт хийсэн. Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан. Японы хөрөнгө оруулалтаа ингээд зогсоож байсан. Мөн Ерөнхий сайдаар Н.Алтанхуягийг байх үед Тавантолгойд олон улсын консерциум орох шийдвэрийг больж, ганцхан шийдвэрээр БНХАУ-ын Шинхуа компанид өгөх болж байсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг манай хууль тогтоох байгууллага өөрсдөө үгүйсгэдэг. Иймээс энэ тал дээр эргэн анхаараач гэх саналтай” гэлээ.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-УИХ-ын дарга таны саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Хүлээж авлаа, хүлээж авах ёстой

-Сонсголын үеэр та гадаадад байсан. Мухар төмөр зам барилаа гэдэг асуудал яригдсан. Төмөр замын асуудал дээр ямар бодолтой байна вэ. Төмөр замаар танк ороод ирнэ гэж айлгаж ирсэн гэдэг?

-Мухар төмөр зам биш ээ. Энэ бол монголчуудын бахархал. Эдийн засгийг говийг эзэнжүүлсэн асар том төрийн бодлого хэрэгжсэн. Үүнд хорсоод байгаа хүмүүс бас байна.

Хүрэлбаатартай өс хонзон байхгүй. Нэг хүн халтираад унахад хүртэл намайг л харддаг болсон шүү.

-Та нэр дэвших үү?

-Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН
1 сар 10, 2024 13:18

Бхттулгын зөв,,,,,,,Иргэдээрээ хэлэлцүүлэх хэрэгтэй, МУ-ын Газар нутаг Иргэдийн өмч болохоос ганц Хүрэлбаатарын шийддэг Асууд�##� биш,,,,

Зочин
Зочин
1 сар 10, 2024 13:27

ДЭВШЧИХЭЛДЭЭ ГУЙЖ БАЙНА

Зочин
Зочин
1 сар 10, 2024 22:55
Reply to  Зочин

НАРГИА БСАН ЮМ АА, ДЭВШИНЭ, ДЭВШИНЭ ГЭВЭЛ ЦУС ХАРВАХ БХ ДАА,ЧИ. ХА ХА

Maшq
Maшq
1 сар 10, 2024 14:21

Өөрийхөө бурууг хүлээхгүй байгаа хүнд хүмүүс нэг л итгэхгүй байхаа ямарч байсан мухар төмөр зам бхрьсан ш дээ одоо болтол ашиглахгүй байгаа биздээ бид чинь тэнэг хүмүүс биш

Зочин
Зочин
1 сар 10, 2024 22:49
Reply to  Maшq

ОДОО БОЛ ХЯТАЛЫН ТАЛ МУХАРЛААД, ГАЦААГААД БГАА, ГЭХДЭЭ ЭНЭ ЦАГ ХУГАЦААНЫ Л АСУУДАЛ!

Холбоотой мэдээ

Back to top button