Нийгэм мэдээЭРҮҮЛ МЭНД

Хууль зөрчиж, үндэслэлгүй төлбөр тогтоосон ЭМБ-ын тусламж, үйлчилгээний журмуудыг хүчингүй болгожээ

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудаас баталсан төлбөртэй тусламж, үйлчилгээний журмуудыг хянаж, зөрчилтэй дүрэм, журам, шийдвэрийг хүчингүй болгуулж, хууль тогтоомжид нийцүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамны харьяа Амгалан амаржих газар, Геронтологийн үндэсний төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хүүхдийн төв сувилал, Эмгэг судлалын үндэсний төв зэрэг 9 байгууллагаас Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг зөрчиж, хуулиар тусгайлан эрх олгоогүй байхад батлан мөрдүүлсэн төлбөртэй тусламж, үйлчилгээний журмуудыг хүчингүй болгуулжээ.

Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдаас баталсан төлбөрийн жишиг хэмжээг зөрчиж, үндэслэлгүй төлбөр тогтоосон Эмгэг судлалын үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Гэмтэл, согог, судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн даргын тушаалуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, хуульд нийцүүлэх арга хэмжээг зохион байгуулсан байна.

Хууль зөрчиж, үндэслэлгүй төлбөр тогтоосон дүрэм, журмуудыг хүчингүй болгуулж, хуульд нийцүүлэх арга хэмжээг зохион байгуулсан нь иргэдэд хүнд суртал, чирэгдэл үүсгэх, шат дамжлага нэмэгдүүлэх, дарамт, шахалт үүсгэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зам
Зам
2 сар 2, 2024 15:34

Үндэслэлгүй авч байсан төлбөрүүдийг тодорхой бичээч.юугий нууж битүү утгатай юм бичээд байгаа юм бэ сэтгүүлчээ �##�ь эсвэл АТГ нуугаад бичүүлэхгүй байна уу.

Зочин
Зочин
2 сар 2, 2024 16:14

Ямар даатг�##�тай вэ гэж их асуугаад хариуг сонсоод төлбөртэй шинжилгээ хийлгүүлдэг. Төлбөр даатг�##� даах шинжилгээг хүртэл хувийн лаб руу илгээдэг. Эмчийн сонголтгүй өвдөхөөрөө л тэр эмчийн барааг хардаг тул юм хэлж чадддаггүй дээ ! Өмнө нь огт тэгдэггүй байсан. Энэ жил бол ямар даатг�##�тай вэ л гээд асуугаад байдаг болсон байсан. Учрыг нь мэдэхгүй.

Зочин
Зочин
2 сар 7, 2024 16:40

Яг ямар тусламж үйлчилгээнд хууль бус аргаар төлбөр авч байсныг мэдээллэж байж иргэд мөнгөө буцааж авна биздээ? Энэ т�##�аар дэлгэрэнгүй мэдээлэл хаанаас авах вэ?

Холбоотой мэдээ

Back to top button