"Өвөл дулаан хувцасласан хүн хамгийн хөөрхөн харагддаг"

Ойрын өдрүүдэд нийт нутгаар хүйтэн, эрс тэс өдрүүд үргэлжилж байна. Ялангуяа өглөө болон орой хүйтний эрч эрс чангарч, агаарын хэм -30..-40 хэмд хүрч буй. Тиймээс хүүхдүүдийн хичээл эхлэх болон тарах үеэр хүүхдээ дулаан хувцаслахад анхаарахыг эцэг эхчүүдэд онцгойлон зөвлөж байна.
Учир нь зарим хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамжгүй байдлаас үүдэн хэт нимгэн хувцаслаж, хацар, нүүр, чих зэрэг биеийн ил гарсан хэсгүүдээ хөлдөөх тохиолдол гарсаар байгаа аж. Харин энэ тухай зарим эцэг эхчүүд хүүхдүүд өнгөц харагдах гадна байдалдаа ач холбогдол өгч, дулаан хувцаслахыг чухалчилж төдийлөн ойлгодоггүй гэдгийг учирлаж буй. Тиймээс хүүхдэд хамгийн наад зах нь малгай өмсүүлж хэвшихийг зөвлөж байна.
Учир нь хүүхэд биеийн дулааныхаа гуравны хоёр хэсгийг толгой хэсгээрээ алддаг байна. Тиймээс хүйтний улиралд даарах тохиолдолд биеийн дулаанаа алдаж, улмаар гүрээний судас нарийсаж цусны урсгалын хурд удааширснаар тархины цусан хангамж мууддаг. Ингэснээр
- Архаг өвчин сэдрэх
- Тархиар хатгуулж өвдөх
- Хараа, сонсгол муудах
- Нулимс гоождог болох
- Нойр муудах
- Мэдрэлийн суурь өвчин үүсэх
- Ой тогтоолт муудах
- Стрест өртөж ажлын чадвар буурах
- Хуйхны эрүүл орчин алдагдах
- Үс хуурайшиж, өнгөө алдах зэрэг эрүүл мэндийн сөрөг нөлөөтэй аж.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дүн өвлийн хүйтэнд толгой нүцгэн яваа охидууд бол БИ ОРК гэдгийгээ илэрхийлж байгаа нэрийн хуудас нь юм
Dulaan yvaa hun goy haragdahs daarsan nimgen hun bur haragdaj bgaagui yum da ohid huwguud tolgoi nutsgen yvd bna ene chigeere hun zaluu bhgui ee zaluusa