Top StoriesСурвалжилга

Сурвалжилга: Ломбардын хүүг сарын 4.5%-д барьснаар тэд үүдээ барьж эхэллээ

Хотын гудамж бүрд хэд хэдээрээ шахцалдаж, жилийн дөрвөн улиралд үйлчлүүлэгчээр тасардаггүй газар бол барьцаалан зээлдэх төв буюу ломбард. Хагас сарын хүү нь бараг 6-8 хувь, хүүг дураараа тогтоож, татвараа шударгаар төлдөггүй, иргэдийн барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, зөрүү мөнгийг буцаан олгохгүй байна зэргээр ломбардуудтай холбоотой олон асуудал хөндөгддөг.

Дээрх асуудлуудыг цэгцлэх үүднээс энэ сарын 01-нээс ломбардны хүү хамгийн дээд талдаа 4.5 хувь болсон. Манай агентлагийн сурвалжлах баг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 6-р хорооны орчмын ломбардуудаас дараах мэдээллийг бэлтгэлээ.

Тэд ингэж ярьж байна.

-Хуулийн шийдэл энэ чигээрээ байвал ломбардууд хууль бусаар ажиллах, иргэд хулгай дээрэм хийх, рекетчид олшрох зэрэг эрсдэлтэй-

"Уг хууль нь хүүгийн дээд хэмжээг тогтооно л гэчихсэн байсан. Тэрнээс биш 4.5 хувь болгох тал дээр огт төсөөлөөгүй дүн байсан.

Бусад улс орнуудад хүүгийн тааз тогтоосон ч гэсэн хүү нь их байдаг юм билээ. Хамгийн наад зах нь үнийн дээд хэмжээ тогтоовол хомстол үүсдэг шүү дээ. Хомстол үүсэх юм бол тухайн барааны үнэ нэмэгдэнэ. Тэгэхээр энэ нь хүний нүдэнд харагдахад “Ашгүй минь ломбардууд сарын 4.5 хувийн хүүтэй болчихсон байна” гэж бодож байгаа ч цаагуураа далд эдийн засаг руу шилжүүлж байна гэж ойлгож болох юм.

Хүнд зээлэх хэрэгцээ байж л байгаа. Хэрэгцээ байгаа болохоор нийлүүлэлттэй байх юм бол хүүг хүчээр дээд хэмжээг тогтоочихсон учраас хүмүүс нэг нэгнээсээ өндөр хүүтэй барьцаатай зээл авна, хулгай дээрэм хийнэ зэргээс хамаарч эдийн засгийг далд хэлбэрт оруулчхаж байгаа юм л даа".

-Санхүүгийн зохицуулах хорооныхон дарга иргэдийн санхүүгийн боловсролыг ашиглаад поп улстөр хийж байна-

"Миний ойлголтоор санхүүгийн зохицуулах хорооныхон дарга сонгуульд нэр дэвших гээд байгаа юм уу даа гэж бодож байна. Хүмүүс ломбардын үйлчлүүлэгчид дургүй байдаг. Дургүйг нь далимдаж поп улстөр хийгээд байгаа гэж хардаж байна л даа. Энэ шийдвэр нэг талаараа нийтэд сайн хүний дүр эсгэх ч гэсэн нөгөө талаараа маш олон энгийн иргэдийг хохироож байна. Хуулийн шийдэл энэ чигээрээ байх юм бол ломбардчид хууль бусаар ажиллах, иргэд хулгай дээрэм хийх, рекетчид олшрох зэрэг маш олон талын эрсдэлтэй.

Үүнийг бас нэг өөр өнцгөөс тайлбарлах юм бол үе мөчний дунд байдаг мөгөөрсийг шууд аваад хаячихаж байна л гэсэн үг.

Хүү 4.5 болчихвол бүгд л энэ хүүнд тулгуурлаад үйл ажиллагаагаа явуулна гэж ойлгоод байна. Хүн зээлэхгүй байлаа гэж бодъё. Тэгэхээр нөгөө хүн ямар ч хамаагүй аргаар зээл хөөцөлдөж эхэлнэ. Асуудал тулгарсан хүн барьцаагүй өндөр хүүтэй зээл авчих юм бол цаашдаа Солонгос кинон дээр гардаг шиг рекет гэдэг зүйл бий болно.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга нь “Юу ч гэсэн ингээд яваад үзье. Хэдэн ломбард дампуурахыг харъя” гэж байгаа юм. Тэгж хүний амьдралаар тоглож болно гэж үү. Чөлөөт зах зээл шүү дээ.

Тэр битгий хэл Америкт хүүгийн тааз нь 300 хувь байдаг. Үүнд 300 хувь байх нь огт хамаагүй. Манайд хүн орж ирэхээр нь би “Манайх 300 хувь шүү” гэвэл манай хажуу талын ломбард руу ороод арай бага хүүтэй газрыг сонгоно биз дээ. Энэ бол сонголтын л асуудал. Үүнд тааз ямар ч хамаагүй".

-Фейсбүүк орчинд шагийн ч хамаагүй ломбард байна уу” гэсэн хүмүүс маш олон байна-

"Уг нь ломбардуудын үйл ажиллагаа жил ирэх тусам сайжирсаар л байгаа. Өмнө нь хүлээлгийн хоног 7 хоног байсан бол одоогоор 14 болсон байх жишээний. Хэрэглэгчээ татахын тулд сайжруулаад л явж байна. Гэтэл энэ асуудлыг хүчээр коммунист байдлаар шийдэж болохгүй асуудал.

Өнөөдөр л гэхэд ломбард хэрэглэгчдийн нэгдсэн Фейсбүүк группт “Хүүшээ ломбард ажиллаж байна уу. Ямар сонин юм бэ” гэсэн хүмүүсийн постоор дүүрсэн л харагдаж байна. Бүр сүүлдээ зарим хүмүүс нь “Шагийн архи гэдэг шиг шагийн ч хамаагүй ломбард байна уу” гэх мэтчилэн эрэлт ихсээд эхэлж байна. Тэгэхээр энэ шийдэл бол нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолчихлоо гэдэг үгтэй л агаар нэг болж байна даа".

-Монополь ББСБ, банкуудад хүүгийн тааз тогтоогоогүй байж жижиг ломбардуудад хүүгийн тааз тогтоож болохгүй-

"Хүмүүс ломбард гэдэг нэрийг сонсоод л иддэг, шулдаг гээд байна. Банк бус, банканд яаж шулуулдгаа ойлгохгүй, хүнс бараандаа яаж шулуулж байгаагаа ч мэдэхгүй хамаг мөнгөө өгдөг шүү дээ. Хүнсний дэлгүүр л гэхэд нэг бараанаас 20-30 хувийн ашиг авч байгаа. Бараа зардаг хүмүүс 10 мянган төгрөгөөр авчирсан зүйлээ 25-40 мянгаар зарахад дуугүй л авдаг.

Бидний хувьд наймаа хийдэг хүмүүс шиг баяждаггүй. Наймаачид хамгийн багадаа 5 сая төгрөгөөр урдаас бараа авчраад хэдхэн хоногт хоёр нугалаад олдог. Харин ломбард 5 сая төгрөгийг сарын дараа 400 мянган төгрөг олох юм бол их юм. Одоо бол 225 мянган төгрөг олох уу үгүй юу. Жижиг ломбардууд 20 сая төгрөгөөр сард эргэдэг гэвэл сард 900 мянган төгрөг л олох байх. Эндээс түрээс, татвар, даатгал гээд өгчихнө. Тэгэхээр гар дээр мөнгө үлдэх эсэх нь маш эргэлзээтэй.

Албадан байдлаар 100 саяас дооших 70, 60 сая төгрөгт эргэлддэг ломбардууд байгаа. Сарын орлого нь хуучин 4-5 сая гаран орлоготой жижиг ломбардуудыг эхнээс нь шахаад эхэлчихлээ. Би өөр дээрээ жишээ авахад, “Би 110 гаруй сая төгрөгийн зээлтэй. Үүнийгээ дундажлаад харахад 4.5 сая төгрөг орж ирлээ гэж бодоход түрээсэндээ 2 сая, дохиолол хамгаалалтад 200 мянган төгрөг, бичгийн цаас, принтерийн хор зэрэгт 50-100 мянган төгрөгийг тус тус өгнө. Дээрээс нь татвараа төлнө. Ингээд бодонгуут надад цаана нь сая хүрэхгүй мөнгө л үлдэнэ. Би ажлын байран дээрээ хоол идэх ёстой, ар гэрийнхнийгээ тэжээх хэрэгтэй.

Хүмүүс нийт өнцгөөр нь л хараад байна. 4.5 хувийн хүүг жилийн 54 хувь гэж бодохоор их сонсогдоод байгаа биз. Үүнийг инфляцтайгаа яагаад харьцуулахгүй байгаа юм бэ. Нэг жишээ дурдахад, “ 100 мянган төгрөгийн зээл бичлээ гэж бодъё. 100 мянган төгрөгийн зээл 4.5 буюу сарын хүү нь 4500 төгрөг болно. Тэрийгээ 30 хоногт хуваачихаар өдрийн хүү нь 150 төгрөг. Өнөөдөр иргэн орж ирээд надад 100 мянган төгрөгийн зээл бичүүлээд маргааш өдийд орж ирээд “Би 100 мянган төгрөгт тавьсан утсаа авъяаа” гэхэд би түүнээс 100150 төгрөг авна. Тэгсэн цаасыг би хоёр хувь хэвлэнэ. Цаас өнөөдөр хэдэн төгрөг билээ дээ. Принтерийн хор хэд билээ. Ингээд бодохоор тухайн иргэний зээлийг авснаараа би эргээд хасахтай болчхож байгаа юм. Ганцхан 100 мянган төгрөг гэж ярьж байгаа юм биш.

Иргэд чинь өвдсөн хүүхдээ тэврээд, зовлонгоо яриад ороод ирнэ. Өвчин зовлон, гэнэтийн шаардлага гээд их олон төрлийн тусламж хүссэн хүмүүс орж ирдэг.

Хамгийн хурдан мөнгөний эх үүсвэрийг олгож өгдөг газар бол бидний муу нэртэй ломбард. Үүнийг яагаад заавал жилийн 54 хувь гэдэг дээр байхгүй зүйлийг гаргаж ирээд орвонгоор нь өөрчлөх гээд байгаад нь гайхаж байна. Мөн миний хардаж байгаагаар ардчилсан нийгэмд чөлөөт эдийн засагт амьдарч байгаа иргэд. Үүнийгээ чөлөөт зах зээлд л үлдээчих ёстой байгаа юм. 90-ээд онд 20 хувьтай байсан".


-Иргэд: Орлого нотлохгүй, зээлийн түүх хардаггүй учраас ломбардыг л зорьж ирдэг, харин одоо хаалгаа барьжээ-

Биднийг ярилцаж байх хооронд 4-5 хүн "Утас авах уу, нөөтбүүк авах уу" гэсээр орж ирж байлаа. Тэдний нэг болох иргэн Б-ээс ломбардны хүү буурснаар иргэдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцав.

Иргэн Б: Надад санхүүгийн хэрэгцээ гарсан болохоор утсаа тавих гээд орж ирсэн. Гэтэл ломбардууд авахгүй гэж байна. Нэг талаасаа шуурхай гэж үзвэл ломбард л хамгийн түрүүнд бодогддог. Учир нь олон бичиг баримт шаардахгүй, хугацаа алдахгүй хамгийн найдвартай хурдан үйлчилгээ үзүүлдэг болохоор амар байдаг. Нөгөө талаараа ломбард хэтэрхий олон байна. Тэр хэрээр олон хүн үйлчлүүлнэ гэсэн үг. Үйлчлүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь оюутан залуус байдаг. Ажиглахад, оюутнууд гар утсаа барьцаалж, шоуддаг. Тэгэхээр тоог нь багасгаж, шаардлагыг нь өндөрсгөх хэрэгтэй гэж боддог. Харин хүүг нь багасгавал яг мөнгө яаралтай хэрэгтэй байгаа хүнд тустай" .

Иргэн Х: Амьдрал хэцүү байна. Ах маань коронавирусаар өвчилсөн. Ханиад хүрсэн гэж бодоод тоохгүй яваад байтал өнөөдөр бүх бие нь сулбайж, хөндүүрлээд босож чадсангүй. Гэр нь цэв хүйтэн. Байранд байдаг улсууд мэдэхгүй байх л даа. Гэрт байхад амнаас уур савсаад ханиадтай ах минь хүйтэн гэрт зутарч байна. Халуун шөл хийх мах, түлш, эм авах санаатай.

Утсаа надад ах өгөхдөө дэлгүүрт тавьчих гэсэн. Гэхдээ дэлгүүрийн хүнийг царайчилж байхаар гээд Чингэлтэйгээс Хүнсний дөрөв хавийн ломбардад тавья гэж бодоод төв рүү орж ирлээ. Гэтэл ломбардын хүүтэй холбоотойгоор хаалгаа барьж байгаа гэсэн хариу сонлоо.

Нэг эд зүйл тавиад арай гэж авдаг ч үргэлжлүүлээд л өөр нэг юмаа тавина. Цалин буулаа, ломбардаас эд зүйлээ гаргалаа, зээлээ төллөө. Ингээд л хоосон үлддэг. Мэдээж бага орлоготой тул банк зээл өгөхгүй. Тиймээс орлого, зээлийн хэмжээгээ нотлох шаардлагагүйгээр ломбардад ханддаг. Миний эргэн тойрны ихэнх хүмүүс л ломбардад эд зүйлээ тавьж бас авч байдаг. Энэ бол дундаж амьдрал руу тэмүүлж байгаа бидний амьдралын нэг хэсэг. Өдөр өнгөрөх тусам мянга мянгадахгүй мөнгө маань урсаж байдаг. Аль болох худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй амьдрахыг зорьдог тул өрнөөс өрийн хооронд мөнгө бодож амьдарч байна.

Монгол Улсад 1000 гаруй барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байдгаас жилд дунджаар 2.5 сая хүн үйлчлүүлдэг гэх албан бус статистик бий. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хууль батлагдаж, 2023 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль санаачлагчдын зүгээс хөрөнгөө барьцаалж зээл авч байгаа хэрэглэгч, бизнес эрхлэгч талдаа ч ашигтай хууль гэдгийг онцолж буй юм.

-Санхүүгийн мэргэжилтэн Ц.Ишдорж: Ломбардууд үйл ажиллагаа бүрэн зохицуулалтгүй явж ирсэн-

Энэ хууль батлагдснаар жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүст хуулийн зохицуулалт бий болж байна. Тиймээс энэ салбарын үйл ажиллагаа бүрэн зохицуулалтгүй явж ирсэн. Хэрэглэгч талаас эд хөрөнгөө зохих хэмжээндээ үнэлүүлж чадахгүй алдах, өндөр хүүтэй мөнгө зээлэх зэрэг асуудал тулгардаг.

Нэгдүгээрт, зээлийн хүүг дураар тогтоодог байдлыг халж байна. Гэхдээ төр шууд оролцоотой хүүг заана гэж ойлгож болохгүй.

Зөвлөл байгуулж, зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоож өгнө. Ингэснээр ломбардын үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд зээлийн хүүгийн бодлогыг ил тод тавина. Мөн нөгөө талаар зөвшөөрөл олгохоос илүүтэй бүртгэлжлүүлж, үйл ажиллагааг нь хэвийн явуулах тал дээр анхаарна. Ингэхдээ тодорхой хувь хэмжээг тогтоож түүнд нийцсэн орлоготой нэгжүүдийг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэнэ. Харин түүнээс бага орлоготой бол орон нутгийн захиргаанаас бүртгэх зохицуулалт хийхээр төлөвлөж байна.

Мөн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байхад хулгайн бүтээгдэхүүнийг ломбардуудад их тавьдаг. Үүнд мөн эрх зүйн талаас хэрэглэгч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооноос байнга мэдээллээр хангах асуудлыг ч авч үзсэн байгаа.

Ингэснээр татвар төлдөг, баталгаатай барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ нэвтэрнэ гэж ойлгож болно. Иргэд өөрийн хөрөнгөө барьцаалж зээл авч байгаа тохиолдолд хэрэглэгч талаасаа хохирох ёсгүй. Мөн бизнес эрхлэгч ч ашигтай ажиллах ёстой. Тэгэхээр энэ бүхэн эрхзүйн зохицуулалттай болж байна.

2024 оны гуравдугаар сарын нэгнээс ломбардын хүү хамгийн дээд талдаа 4.5 хувь болсон тухай журамд:

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн тавдугаар бүлгийн 18 дугаар зүйл.Зээлийн хүү

18.1.Энэ хуулийн 17.4.2-т заасан зээлийн хүүгийн дээд хэмжээг барьцаат болон барьцаагүй зээлд ялгамжтай байдлаар тогтоож болно.

18.2.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс гэрээний үндсэн дээр зээлдэгчид олгосон мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг хүү гэж тооцох бөгөөд зээлийн хүүг ашигласан хугацаагаар нь тооцно.

18.3.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хуулийн 17.4.2-т заасныг зөрчиж зээлийн гэрээ байгуулсан бол зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн дүнгээр хүү авах эрхээ алдана.

18.4.Зээлдэгч энэ хуулийн 17.4.2-т заасан зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтрүүлэн хүү төлсөн бол илүү төлсөн дүнг үндсэн зээлийн төлбөрт тооцон суутгана. Ийнхүү үндсэн зээлийн төлбөрийг бүрэн суутгасны дараах үлдсэн хэсгийг зээлдэгчид эргүүлэн олгоно.

18.5.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна.

18.6.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдана. 18.7.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд зээлийн хүүг урьдчилан авахыг хориглоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
33 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 6, 2024 08:22

ТЭГЭЭД ЯАХЫН АЦНУУДАА НЭГМӨСӨН НААД ХҮҮГИЙ ЧИНЬ - 2 ХУВЬ РУУ ОРУУЛААД ШИДЧИЙ ИНГЭЭД ЖИНХЭНЭ ДАМПУУРЦГАА ХАРИН Ч МУУСАЙН БАРЬЦААЛАГЧ НАРАА ТАНКАНД ГАРГАХГҮЙ ГЭЭД ЖААХАН БУУЛГАСАН БАЙГАА ИХ ОЛОН ЮМ ЯРИАД БАЙВАЛ ХҮҮГИЙ ЧИНЬ ХУУЧНААР НЬ ЯВУУЛААД САРД ӨНДӨР ТАТВАР НООГДУУЛААД ӨГИЙ ТЭГЭЭД ХУЦАЛДАХЫ ЧИНЬ ХАРЬЯ .БҮҮР ДАВАРЦАН БАЙНАШТ ГӨЛӨГНҮҮД ҮҮДЭЭ БАРИНА Ч ГЭХ ШИГ БАРИАЧ ТЭГЭЭД ГУДАМЖИНД ГАРЧ ХОГ ТҮҮ ИРГЭДЭЭ ББС н ЖУРМААР ШУЛАН МӨЛЖИЖ ХӨЛЖСӨНӨӨ ТАЙЛБАРЛА МУУСАЙН БАРЬЦААЛАГЧ НАР АЯТАЙХАН ХИЙМЭЛ ШҮД ХҮРТЭЛ АВДАГ БИЗ ДЭЭ ? ТА НАР ХҮҮНИЙХЭЭ ОРОНД НЭГ ТЭГҮҮЛЧИХ ГЭЭД ЖААХАН ОХИНЫ МЭЭМ АЛЫГ ДОЛООЖ БАЙСАН БАРЬЦААЛАГЧ ЧИ ҮҮНИЙГ УНШААРАЙ ЧИ ТЭГЭЭД ААВД НЬ БАРИГДААД НАВСАЙТАЛ НҮДҮҮЛЭЭД ЮУН ХҮҮ ӨНДӨР МӨНГӨ ТӨЛСНӨӨ МАРТААГҮЙ БАЙГАА БИЗ БИ ҮНЭНИЙГ ӨЧНӨ ОДОО ХУЦАЛГҮЙ ЭНЭ ХҮҮГЭЭРЭЭ ЯВ ЧАДАХГҮЙ БОЛ БҮГДЭЭРЭЭ ХААЛГАА БАРИАД ГУДАМЖИНД ГАРЧ ЛААЗ ӨШИГЛӨЖ АЛИНГАА АЛДАЦГАА

Зочин
Зочин
3 сар 6, 2024 08:29

4,5 хувь гэдэг өөрөө өндөр хүү юм.

Del
Del
3 сар 6, 2024 08:30

Дампуур�##� гэдэг байдаг зүйл шүү дээ жилийн 54% гэдэг ханг�##�тай шүү

Зочин
Зочин
3 сар 6, 2024 09:09

ББСБ уудын хүүгийн хязгаар тогтоогоочээ

Noenton
Noenton
3 сар 7, 2024 11:30
Reply to  Зочин

Bank bus chin gaiguu shde ihenh ni 2,9bnlee shdee

Иргэд
Иргэд
3 сар 6, 2024 09:45

Ломбардаао ард түмнийг шулагчид бүр г�##�зуурчихаж. Жилийн хүү 54 хувьтай байхад гол нь тасрах нь. Өмнө нь бараг 100 наад хувьтай байсан. Тэд их баяжсан. Одоо болно ш дээ. Нэгэнт баяжсан, одоо бүр их баяжих боломж байна. Учир нь хүүгээ банкны хүүгээс 0.5 аар бууруулахад л ядарсан ардууд танайх руу шуураад ирнэ. Амжилт хүсье.

Зочин
Зочин
3 сар 6, 2024 10:14

юм болгоныг эсэргүүцэж байдгаа болих хэрэгтэй болохгүй бол болино л биз ямар �##�ба юмуу!

Зочин
Зочин
3 сар 6, 2024 10:36

ЛОМБАРДУУД болиорой иргэдийг шулахдаа гаргууд байж юу хуцна вэ битгий солиор муусайн луйварчид аа одоо баахан хүний юм хурааж луйвардах гэж байгаан адгийн хулгайчууд

Зочин
Зочин
3 сар 6, 2024 12:32

Чөлөөт эдийн засаг шүү дэ. Таны бараань үнэ тогтоох гээд байв�##� 80 ондоо эргэж очих уу да. Иргэний мэдлэгтэй майд�##� л чух�##� шүү дэ. Мэдлэгжүүлэх төрийн бодлого сул байна шүү яг үнэндээ! Жишээ нь, Ломбардын дундаж хүү хэд вэ, бага нь хэн бэ? Их нь хэн бэ?

Noenton
Noenton
3 сар 7, 2024 11:33
Reply to  Зочин

80%boduul 1500000utas 500k ymu bitgii huts

Зочин
Зочин
3 сар 6, 2024 15:08

юундаа ха�##�гаа барьдаг юм, сарын 4.5 хувийн хүүтэй байж. Ийм ашигтай бизнес хаана ч байхгүй.

Зочин
Зочин
3 сар 6, 2024 15:10

Irgedee yaduu amidruulj baigaa ni darga nariin buruu

Зочин
Зочин
3 сар 6, 2024 16:11

Энэ ха�##�гаа барина гэж дарамтлаад байгаа мөнгө хүүлэгчид тамтаггүй баяжсан нөхдүүд шүү дээ. Татвар олигтой юм төлөхгүй. Паразит хорхойнууд

Эрлэгийн элч
Эрлэгийн элч
3 сар 6, 2024 16:30

Яахаараа үүдээ барьдаггүй ашигтай с�##�бар шүү дээ

Зочин хнМАШ ЗАЛЬТАЙ
Зочин хнМАШ ЗАЛЬТАЙ
3 сар 6, 2024 17:43

4.5 х 12 сар=54% ийм өндөр ашиг иөнгө хүүлэлттэй тгтоож буй ь төрийн мунхагл�##�, төийн томчууд өөрсдөө ломбардаар мөнгө хүүлдэг эрх ашгаа хамга�##�сан байна. Тэмц түмэн олон. ийм буруу шийдвэр гаргаж мөнгө угаах арга сүвэгчилсэн төр сөнө.

zochin
zochin
3 сар 6, 2024 19:40

yaraltai uyd hereg boldog shuu uul n zondoo l avjiilaa.lombardiig hucheer huunii taaz hiisen shigee bank busiig hiigeech chadahgui shdee uls turiin buh hulgaich nar n oorsdoo bugd bank bustai hamgaalaal uldeh bh! utgaaraa hoid solongos bolloo shuu

Зохай со чиндо
Зохай со чиндо
3 сар 6, 2024 20:25

Лобарчид ийм хучтэй бухэл бутэн сайт тэдний төлөө ажилаж ба . 20 сая биш 200 саятай хумуус нь сарын 4.5 хувьтай лобардын уйл ажилгаа явуул�##� даа тэрнээс 20 сая төгрөгөөр ломбард ажилуулж бусдын эд зуйлсыг луйварддаг жижиг гарууд маш их болсон ба дампуурах нь дампууран бик дампуурах юм бол бхгуй луйвар хийх цоорхойн хаагдсан учир шээс �##�даж ба .

Зочин
Зочин
3 сар 6, 2024 20:26

Тэд худлаа ярьж байна

Зочин
Зочин
3 сар 6, 2024 20:37

Yaraltai uyed hereg boldog gants gazar shudee busad n hezee ch shuud uguhgui

Эрлэгийн элч
Эрлэгийн элч
3 сар 6, 2024 21:02

За арай шүү битгий ийм шун�##�тай бай за. Ямар ч үед �##�дагд�##� хүлээхгүй ш дээ

Зочин
Зочин
3 сар 7, 2024 00:16

Иргэд бид л хохирлоо. Утас авах газаргүй боллоо. зарахаас өөр сонголтгүй болохоор зарчлаа. 200гийн утсаа ломбарданд 100д тавиад 108р авчдаг байсан. Гэтэл 200д дахиад худ�##�даж авах болчлоо. Лангуугаас

Зочин
Зочин
3 сар 7, 2024 00:23

Хэдхэн орк иргэдээс болж бусад нь хохирлоо. Бидэнд ямар амар бас ашигтай байсныг ойлгодоггуй байсан хүмүүс одоо ойлгоно биз. 500г 540болгоол утсаа буцаад авчдаг байсан бол одоо лангуунаас 500г 800 900р худ�##�даж авнадаа. Ломбард чинь ганц амар үйлчилгээ байсандаа.

Зочин
Зочин
3 сар 7, 2024 00:38

Хүн муутай, толгой муутай хүмүүсийн гайгаар ганц гайгүй ажилдаг хуучин утсыг үнэд оруулж авдаг ломбард гэх газрыг хавчаад гаргачих юм. Одоо тэгээд утсаа тавих газраа хайгаад мөнгөгүй сууж байхдаа таарсан юм аа. Захын бид нар ч утас үнэ унадаг гэдгийг мэдсээр байхад ломбардыг сараар нь бага хүүтэй ав гэж хүчилж байгаа тэр шийдвэрийг гаргасан �##�бан туша�##�тнууд ажлаа хийх чадваргүй мэдлэггүй байна.Яг л сая иргэд автобусны чиглэлээс болж яаж зовлоодоо.

Зочин
Зочин
3 сар 7, 2024 00:48

Хугацаандаа утсаа авахгүй бид өөрсдөө л буруутай. 200г 216д авчих юм ыг удаасаар байгаад хүүгээ өндөр болгочоод гоншигноод байдаг. Уг нь их энгийн л шүү дээ.

Зочин
Зочин
3 сар 7, 2024 00:54

Банкны хүүгээ буулгав�##� би болоод бусад маань заав�##� ломбард гэхгүй л дээ танилууд дийлэнх нь зээлийн хугацаа болцон ц�##�ин буут�##� түр утсаа тавчдаг.

Noenton
Noenton
3 сар 7, 2024 11:26

Hvvni baga bollo geed utas yaagad awj bolohgvi gej hudlaa shunaltai ymnuud haalga barij baiwal taarna 500k utas tawila gej bodhod 540k awna 1honog aldangi 5k hvleelgiin 14honog ch gehi shig 10honogl baidag 4honog ni aldangi bailaa gej bodhod 580k awna

Зочи
Зочи
3 сар 7, 2024 13:05

Ланбардууд үүдээ барьж байна гэдэг үнэнд нийцэхгүй тэгэхүй гэдэг нь тодорхой энэ чинь
Ломбард ажилуулдаг хүүлэгч нарын үг

Зочин
Зочин
3 сар 7, 2024 14:54

ЭХНИЙ ЯРЬСАН ПИДКОО ЛОМБАРД ҮНЭХЭЭР АШИГГҮЙ БАРАА, ХҮНС АВЧ ЗАРАХАД ТАСАРХАЙ АШИГТАЙ БАЙНА ГЭЖ БАТЛААД БАЙГАА ЮМ БОЛ ТЭРИЙГЭЭ ХИЙГЭЭЧ ДЭЭ, ЧАМАЙГ ЗӨВХӨН ЛОМБАРД АЖИЛЛУУЛ ГЭЖ ХЭН ШАХААД БАЙГААН ТЭНЭГТЭХ ЮМАА

монгол
монгол
3 сар 7, 2024 20:58

Баялаг бүтээдэггүй, бусдын зовлонгоор баяжиж байдаг хүмүүс шүү дээ та гар жаахан даруулгатай бай л даа
Банк, барьца�##�ан зээлдүүлэгч эдгээр 2 с�##�барынхан бүр даварч ард түмнээ шулж байгаа шүү

иргэн
иргэн
3 сар 7, 2024 23:00

Зах зээлийн хууль ингэж л үйлчилдэг байх хэрэгтэй .

Зочин
Зочин
3 сар 8, 2024 11:32

солонгост бол зээлийн хүү ийм өндөр байв�##� гэмт хэрэг. монгол одоо л ийм хууль гаргана гэдэг бол улс төрчид маш муу байгаагийн шинж

Зочин
Зочин
3 сар 8, 2024 11:33

манай тэнэг ээж гэдэг дурак ломбарданд байраа тавьж �##�дчихаад над шиг ядарсан юмнаас мөнгө нэхээд б�##�иар

TsM
TsM
3 сар 8, 2024 14:12

4.5 хувийн хүү аваад ломбард дампуурна гэвэл үлгэрийн д�##�ай. Ямар ч зарлагагүй бизнес. Чамлаад байв�##� болихгүй юу. 2 хувь байхад л ханг�##�ттай шүү!!!!!!!!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button