"Хархорум хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалын сонгон шалгаруулалт зарлаж байна"

Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр /2024.03.18/ мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хархорум хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалын сонгон шалгаруулалт зарлаж байна. Нээлттэй сонгон шалгаруулалтад дотоод, гадаадын хот төлөвлөгч нар оролцох боломжтой. Бүртгэлийн хугацаа өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Бүтээл ирсний дараа оролцогчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж, иргэдийн саналыг авна. Сонгон шалгаруулалт нийтдээ 1.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд нэгдүгээр байр 750 сая төгрөгийн шагналын сантай байна" хэмээн ярьж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир: "1220 онд зарлиг гарган, Хархорум хотыг байгуулах зарлигийг гаргаж байсан түүхтэй. Тэгээд Өгөөдэй, Гүюг, Мөнх хаан зэрэг бусад хаадууд энэ ажлыг үргэлжлүүлсэн. Бид Чингис хааны зарлигийг энэ цаг үед үргэлжлүүлж, биелүүлж байгаа хэрэг юм. Тэртээ 1220 онд Чингис хаан ийм зарлиг гаргаж байсныг нэг бодож үзээрэй. Энэ цаг үед бид энэ үйл хэргийг үргэлжлүүлэх үүрэгтэй. Өнөөдрийн Монгол Улсын нутаг дэвсгэр тэр дундаа Орхоны хөндийд төрт улсаа байгуулж байсан олон нүүдэлчин үндэстэн, ард түмний чухал газар орон.
Орхоны хөндий гэдэг нь энэ газар нутаг дээр оршиж байгаа төрт улс, өнөөдрийн бидний ойлгодгоор төрөө тунхаглаж, тусгаар тогтнолоо баталгаажуулж, дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрүүлэхийн тулд нийслэлээ байгуулж байсан.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь ганцхан Улаанбаатар хотод төвлөрч, нийт үйлчилгээний 70 орчим хувь нь нийслэлд төвлөрсөн. Тийм учраас нийгэм, эдийн засгийн асар олон асуудал үүсч байгаа. Түгжрэл, утаа, үер усны асуудал гэх мэт. Энэ чигээрээ явбал нөхцөл байдал улам хүндэрнэ. Тэр үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч манлайлал гаргаж, тодорхой ажлуудыг шаардаж, эрчимжүүлж байна.
Урьдчилсан тооцооллоор, 2040 он хүртэл нийт хүн ам 4.5 саяд хүрэх төлөвтэй байгаа. Үүний 500 орчим мянгыг Хархорум хотод байршуулах боломжтой. Засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийн жил болгон зарласан. Энэ дагуу хангайн бүс буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн бүс нутгийн хөгжил дэвшлийг тэтгэх түлхүүр нь Хархорум хот.
Түгжрэл, утаа, үер ус гэсэн төвлөрлөөс шалтгаалсан асуудлуудыг шийдэх хамгийн том гарц бол хотоо сэргээн байгуулах гэж үзэж байна.
2040 он хүртэл манай улсын нийт хүн ам 4.5 саяд хүрэх тооцоолол байгаа. Үүний 500 орчим мянган хүнийг Хархорум хотод суурьшин байршуулж, амьдруулах боломжтой юм байна гэж үзсэн. Нөгөө талдаа 285 мянган ажлын байр шинээр бий болох боломжтой болно.
-Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна-
Дэлхийн жишиг хот төлөвлөгч, хот бүтээн байгуулагч нарын хамгийн том жишиг бол олон улсын сонгон шалгаруулалтыг анхнаасаа хот төлөвлөлтөд тусгаж өгдөг. Энэ өөрөө их эерэг талтай. Яагаад гэвэл энэ бүтээн байгуулалтад дотоод гадаадын маш олон хөрөнгө оруулагч нар оролцоно. Ялангуяа гадаад хөрөнгө оруулагч нар оролцох тохиолдолд тухайн бүтээн байгуулалтын бичиг баримтыг анхнаас нь олон улсын стандартын дагуу байгаа эсэх дээр хяналт хийдэг. Тэгэхээр энэ хот маань зайлшгүй бүтээн байгуулалтыг татах дээрээс нь дэлхийд сурталчлах зэрэг том ажлууд олон улсын уралдаан сонгон шалгаруулалтаас эхэлж байгаа юм.
Нээлттэй сонгон шалгаруулалтад дотоод, гадаадын хот төлөвлөгч нар оролцох боломжтой. Бүртгэлийн хугацаа өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Бүтээл ирсний дараа оролцогчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж, иргэдийн саналыг авна. Сонгон шалгаруулалт нийтдээ 1.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд нэгдүгээр байр 750 сая төгрөгийн шагнал сантай байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хархорин хотыг цаасан дээр л байгуулна, да лиманд нь том том цавчаа хийнэ. Хот байгуулах зорилгоор хот байгуулдаггүй, тэнд ямар нэгэн үйлдвэрлэл эрхлэн хөгжүүлээд түүнийгээ түшиглэн хот байгуулдаг зүй тогтолтой юм. Энэ 2 з�##�уу энийг мэдэж л бгаа ш дээ ! Цавчаанд нь шунаад л царайгаа улайлгаад гүлдийж бгаа хуйхуйнууд байнаа !
ШИНЭ ХОТ БАЙГУУЛЖ НИЙСЛЭЛИЙН ХҮН АМ,АВТОМАШИНЫ ТҮГЖРЭЛ СААРУУЛНА ГЭДЭГ БОЛ ҮЛГЭР!!!ХОТЫН ДАГУУЛ ХОТ БАГА-НУУР,БАГА ХАНГАЙ,НАЛАЙХАА ХОТЫГ ХЭМЖЭЭНД ДЭД БҮТЭЦ,СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ,ҮЙЛЧИЛГЭЭ,ЭМНЭЛЭГЭЭР ХАНГААЧЭЭ!!!