УДШ Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаав

БШУЯ-ыг шүүхэд өгсөн Ж.Соронзонгийн гомдлыг өнөөдөр УДШ-ээр хэлэлцсэнийг хүргэж байна.
НЭМЭЛТ: 17.00 цаг
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй, Боловсрол шинжлэх ухааны сайдад холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн магадлалтай захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцлээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 06-нд Ж.Соронзонд холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад шаардлагатай нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулалгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байдаг.
Улмаар Улсын дээд шүүх нэхэмжлэгчдийн гаргасан гомдлын дагуу хэргийг хэлэлцэж “давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжтой” гэсэн үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгов.
Ингэснээр хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
ЭХЛЭЛ: 10.00 цагт
БШУЯ-ыг шүүхэд өгсөн Ж.Соронзонгийн гомдлыг өнөөдөр УДШ-ээр хэлэлцэнэ
Орос гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн хэргийг өнөөдөр /2024/04.22/ хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэнэ. Тус хурлаар Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0918 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 221/МА2024/0097 дугаар магадлалтай захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хэлэлцэх юм.
Эргэн сануулбал, Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон албан үүрэгтээ буцаан томилогдохоор БШУЯ-ыг шүүхэд өгсөн. Тус шүүх хурал 2023.11.31-нд Сүхбаатар дүүргийн захиргааны хэргийн шүүхэд болсон. Шүүхийн шийдвэрээр Ж.Соронзонг тус сургуулийн захирлаар эргэн ажиллах боломжгүй, үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.
Үүний дараа Ж.Соронзон давж заалдахаар болж давж заалдах шатны шүүх хурлын нэхэмжлэх хоёрдугаар сарын 1-нд ирсэн байдаг. Улмаар хоёрдугаар сарын 6-нд шүүх хэргийг хэлэлцэж, нотлох баримт хангалтгүй үндэслэлээр хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан юм.
Ж.Соронзонг,
- ЕБС-д багшлах эрх зүйн боломжгүй өөрийн нөхрөө өндөр цалин олгож, ажиллуулсан
- Түрээсэлж байсан байр нь хамаарал бүхий хүнийх гэдэг хоёр үндэслэл бүхий нэхэмжлэлээр БШУЯ анхлан шүүхэд хандаад буй.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНХ согтуугаар жолоо барьж жирэмсэн оюутанг дайрч �##�ахад л ШЕЗ ийн дарга байсан Лүндэндоржид ЯЛ өгөөгүйн гай гарч байна даа. ШҮҮХЭЭР хүссэн шийдвэрээ гаргаж болдог хэмээн бүрэн итгэлтэй шүүхдэж байна даа. Даварч болохгүй
Соронзон авгайн хүү нь шөнө замын хажууруу гарч багш эмэгтэйг дайрч �##�аад зугтаагаад цагдаад баригдсан Шүүх багш эмэгтэй яах гэж шөнө замын хажуугаар явсан юм гээд буруутгаж хүү нь ялгүй бүр торгууль ч төлөлгүй оршуулгын 2 сая өгөөд мултарсан хэрэг дөнгөж 2 жилийн өмнө болсон явд�##�
hundairch alaad heregees mtardag nuhur n argagui l shuuhend bol ym gehees yahav , ydaj avgain nas hed hurch bgaa bolood zarga zaalhai hiigeed bdg ym be ?
Элбэгдоржийн томилсон шүүгч нар өнөөдрийн Засгийн газрын эсрэг хүчтэй тэмцэж чадаж байна. МАНАН хүчтэй хэвээр бүр Хүрэлсүхийн амыг барьчихаад байна шүүдээ.С.Баяр,С.Баярцогт,Сү.Батболд Элбэгдорж нарын том бүлэг Оюун-Эрдэнийн эсрэг асар хүчтэй ажиллаж байнаа Ард түмээн одоо яах вэ Лүндэндоржийн үгээр бүх хууль шүүхийн асууд�##� шийдэгдэж байна. Дээд Шүүхийн бүх шүүгчдийг солих хэрэгтэй байт�##� Женко улам бэхжүүлж Хонгилын Соёмбо-Эрдэнэ,Цогт нарыг Дээд шүүхийн шүүгч болгосон Женко Эрдэнэб�##�сүрэнг Гаагийн Шүүхийн шүүгч болгох сан�##� явуулсан Хүрэлсүх дзмжсэн Том зургаар харахад энд дийлдэшгүй том БҮЛЭГ-МАФИ байнаадаа.
Соронзон гэгч нь яагаад үхэн хатан шүүхдээд байгаа нь нэг л учир бна!?
Энэ авгай ёстой бузар гээч нь юмаа ямар сонин гэр бүл юм бэ? Солонго гэж ахыг нь хар кино үйлдвэрийг ямар болгосон харах хэрэгтэй ш дээ