НИЙГЭМ

Сургуулийнхаа 4 давхрын цонхоор унасан охины биеийн байдал хэвийн байна

Өчигдөр /2024.04.23/ Нийслэлийн ерөнхий боловсролын 84-р сургуулийн дөрвөн давхрын цонхноос дунд ангийн охин унасан хэрэг гарсан.

Энэ талаар тус сургуулийн нийгмийн ажилтнаас тодруулахад, "Хүүхэд дөрвөн давхрын цонхноос унасан нь үнэн. Одоогоор хүүхдийн биеийн байдал ямар байгааг мэдэхгүй байна. Эмнэлэгт хүргэгдсэн байгаа. Мөн цагдаа нар сургууль дээр ирчихсэн, шалгаж байна" гэсэн.

Харин өнөөдөр /2024.04.24/ охины биеийн байдлыг тодруулахад "Цонхноос унасан охины биеийн байдал хэвийн байна. Асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Эцсийн дүгнэлт гартал өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Охин 14 настай бөгөөд толгой нь эргэж, дотор муухайрсны улмаас цонхоор агаар амьсгалах үедээ унасан гэх нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button