Нийгэм мэдээ

МХБ-ийн шалгалтад тэнцээгүй сурагчдын багш нарт арга хэмжээ авах тушаалыг БЕГ хүчингүй болголоо

Энэ жил их сургуульд элсэн суралцагчдын түвшин тогтоох Монгол хэл, бичгийн шалгалтыг улсын хэмжээнд 33361 сурагч өгсөн. Үүнээс 5300 шалгуулагч тэнцээгүй байна.

Энэ асуудалтай холбоотойгоор өчигдөр \2024.04.24\ Завхан аймгийн БШУЯ-аас шалгалтад тэнцээгүй сурагчдын багш нарт арга хэмжээ авах тушаал гаргасан юм. Тус мэдэгдлийг сургуулийн багш нарын зүгээс шударга бус, хүний эрхэнд халдсан хэмээн БЕГ-нд гомдол ирүүлжээ. Мөн энэхүү шийдвэрийг цуцлахгүй бол багшаар ажиллах боловсон хүчин хөдөлмөрийн зах зээлд гарахгүй гэдгийг мэдэгдсэн байна.

БЕГ-аас Завхан аймгийн боловсролын газраас гаргасан тушаалыг хүний эрхэнд халдсан, шударга бус хэмээн үзэж тушаалыг хүчингүй болгосон байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гүй уг нь амжилт гаргасан багш нарыг шагнахаа мартдаггүй юм чинь яагаад амжилт гаргаагүйг нь шийтгэж болохгүй вэ? Сонгууль гээл нялцганаад байна уу? Энэ өөдтэй ч юм биш дээ. Тэр санаачилга гаргасан аймгийн боловсролын газрын удирдлагыг сайн байна гэж магтъя!

Цогяг
Цогяг

Балай сайдын мунхаг тушаал хоногийн ч насгүй булшлагдсан

Зочин
Зочин

МАН ч сүүлийн үед хураана нураана торгоно шоронд хийнэ шонд өлгөнө гэхээс өөр юм хэлэхээ байхшив дээ. Зул бөхөхийн өмнө бадмалдаг.

Холбоотой мэдээ

Back to top button