УЛС ТӨР

Чуулганы хуралдаанд 37 гишүүн ирээгүй тул санал хураах ирц хүрсэнгүй

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар 18 асуудал хэлэлцэхээр товлосон байв. Хуралдааны эхэнд буюу үдээс өмнө Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцсэн.

Мөн УИХ-ын дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлэг болж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураах ёстой байсан. Гэсэн ч гишүүдийн ирц хүрээгүй шалтгаанаар хуралдаан 14 цаг хүртэл завсарласан.

Ингээд 14 цагаас өнөөдрийн /2024.04.25/ үдээс хойшхи чуулганы хуралдаан эхэлж, санал хураасан ч мөн л ирц хүрсэнгүй.

Тодруулбал, 76 гишүүнээс 39 гишүүн л чуулганы хуралдаанд оролцож байна.

Ирээгүй гишүүд

  • Н.Алтанхуяг
  • Ж.Батсуурь
  • Х.Баделхан
  • Б.Бейсен
  • Н.Ганибал
  • Ц.Сэргэлэн
  • С.Амарсайхан
  • Х.Болорчулуун
  • Х.Ганхуяг
  • Ц.Сандаг-Очир
  • Г.Амартүвшин
  • Х.Булгантуяа
  • Д.Сарангэрэл
  • Б.Анужин
  • С.Ганбаатар
  • М.Оюунчимэг
  • Б.Саранчимэг
  • Д.Ганбат
  • Д.Өнөрболор
  • Ж.Чинбүрэн
  • Т.Аубакир

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Бид бүгд орк

Kca
Kca

Эдгээр ирээгүй гишүүдийн нэрсийг харчихаарай. Хамгийн хогийн өөдгүй юмнууд нь ялгарчихсан байна.

Taamag uzmerchllllii
Taamag uzmerchllllii

Ene gishuudig dahij buu devshuul ih huralin haalga bas turiin ajil buu oruul

Эх оронч
Эх оронч

3 хоног ирээгүй бол шууд ажилаас нь халдаг хууль яасан бэ.

Холбоотой мэдээ

Back to top button