"Дарамт, цаг нар, амралтгүй байдал төрийн албан хаагчдыг ажлаа орхиход хүргэдэг"

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг төрийн албаны ажилчдад тулгардаг зарим чухал асуудлыг дурдав.
Тэрбээр, "Сүүлийн үед төрийн албанд дарамт маш их болсон. Бидний санааг хамгийн ихээр зовоож байгаа зүйл бол захиргаа, төрийн албан дахь дарамт. Энэ нь ажлаас гарах шалтгаан болж байна гэдэд судалгааны дүн гарсан байна. Өөрөөр хэлбэл, төрийн албанд ажил амралтын зохистой харилцаа байхгүй болсон. Тиймээс хүний эрхийн комиссын энэ тайланг 2-3 сард нэг удаа сонсож, хариуцлага тооцдог байхыг нэлээд тодорхой оруулж өгөх хэрэгтэй байна.
Хамгийн сүүлийн жишээ болох эмийн сонсголоос харахад шударга байсныхаа төлөө буюу хууль бус эм дээр гарын үсэг зурахгүй гэснийхээ төлөө Өргөө амаржих газрын дарга байсан эмэгтэй ажлаасаа халагдсан.
Эм эмнэлгийн хэрэгслийн газрын дарга мөн хууль бус хугацаа нь дууссан оношлуурыг нийлүүлж болохгүй гэснийхээ төлөө өнөөдөр ажилгүй явж байна. Харин хариуцлага тооцогдох ёстой хүн нь албан тушаал ахиад явж байна. Тиймээс ийм шударга бус байдал төрийн албанд байж болохгүй.
Түрүүн Пүрэвдорж гишүүн ард иргэдтэйгээ ойр ажиллах хэрэгтэй гэж хэллээ. Би лав иргэдтэйгээ маш сайн эргэх холбоотой ажилладаг. Зун 20 гаруй уулзалт хийсэн. Энэ үеэр төрийн албаныхан шөнө орой, амралтын өдөр ч ажилладаг. Гэсэн ч илүү цагийн мөнгө өгдөггүй, удирдлагын дарамт ихтэй гэдгийг хэлж байсан" гэлээ.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яагаад ийм байдал үүсэж байгааг нь мэдэхгүй байгаа юм биш биз. 1. Үндэслэлгүй дарга нараа солиод байдаг2. Зүүдлэж сэрээд судалгаагүй ажил үүрэг өгдөг 3. Мэргэжлийн бус улс төрчид намын даалгавар гэж агентлагт бүтэшгүй ойлгомжгүй чиг өгдөгөөс төрийн албанд ажилладаг шат дараалсан зовлон эхлэж байдаг.
Блаавгай
Авилга авах боломж хаагдангуут, эсвэл өөрийнх нь бизнест ашиггүй болонгуут л ажлаас гардаг байх.
Оюунчимэг худлаа чааж бна, төрийн албаныхан хээл хахууль нь багадахаар л халагдая гэж давхилддаг шүү!
Хулгай олдохгүй байдгаас гэдгийг бүү манантуул