Архангайн Засаг дарга асан Ц.Мөнхнасанд холбогдох хэрэг шүүхэд 4 жил гацжээ

Архангай аймгийн Засаг дарга асан Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга асан Б.Өсөхбаярын хэрэг хэрхсэн нь тодорхойгүй гацжээ. Тэднийг АТГ-аас 2023.03.24 өдөр шүүхэд шилжүүлэх санал хүргүүлсэн бөгөөд Давж заалдах шатны шүүхийн хяналтад байгаа юм.
Хэргийн тухайд;
Архангай аймгийн ИТХ-ын дарга асан Б.Өсөхбаяр 2018 оны дөрөвдүгээр сарын 18-нд ИТХ нь хуралдаагүй байхад “Газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудал хэлэлцсэн” хэмээн хуурамч тогтоол гаргажээ. Улмаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нь хурал болоогүй гэдгийг мэдсээр байж дөрөвдүгээр сарын 19-нд уг хуурамч тогтоолыг АМГТГ-т хүргүүлсэн байна. Энэхүү тогтоолоор Цэнхэр сумын нутаг, “Шоронгийн ам” гэх газарт 4.75 га газрыг бичил уурхайгаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргуулсан байдаг. Тэр дүгнэлтэд үндэслэн “Тунгалаг Тамир ар” гэх нөхөрлөлтэй таван жилийн хугацаанд бичил уурхайгаар ашиглах гэрээ байгуулсан аж.
НПГ-аас тэднийг 2019 онд Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасны дагуу яллагдагчаар татсан байдаг аж.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.